Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан цэргийн сэдэвт дуу, яруу найргийн бүтээлийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн урын санг баяжуулах, ард иргэдэд цэргийн сэдэвт уран бүтээлээр дамжуулан эх орон ч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Халхын гол-энхийн дуулал" сэдэвт цэргийн дууны уралдааныг зарлалаа.
Уралдаан энэ сарын 27, 28-ний өдрүүдэд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдана. Энэхүү уралдаан нь бүхий л хөгжмийн зохиолч, ая зохиогч, мэргэжлийн уран бүтээлч, ардын авьяастнуудад нээлттэй бөгөөд сүүлийн таван жилийн дотор буюу Халх голын ялалтын 75 жилийн ойгоос хойш туурвисан бүтээлүүдээ сойх аж.
Оролцогчдыг наймдугаар сарын 12-23-ны өдрийг дуустал Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга "Офицеруудын ордон"-ны 203 тоот өрөөнд болон yukirdmee@gmail.com цахим хаягаар бүртгэнэ. Тэмцээнд бүтээл, дуучин тус бүр дөрвөн байр эзлүүлж, 250 мянгаас хоёр сая төгрөгөөр шагнах аж.