Жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари кинонд тоглохоор болжээ. Тэрбээр “Х-Түц” продакшны дэлгэцийн шинэ уран бүтээлд гол дүр бүтээх гэнэ. Бяцхан жүжигчин Б.Сүндаритай хамтран тоглох эрэгтэй хүүхдийг хайж байгаагаа Т.Бархүү нүүр хуудсаараа зарласан юм.
Хамтран тоглох эрэгтэй хүүхдийн дүрийн сонгон шалгаруулалтад 300 гаруй хүүхэд оролцсон байна. Б.Сүндари охин 2018 онд “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглож байсан юм. Мөн "Танхай тээгч" кинонд дүр бүтээгээд амжсан.
“Х-Түц” продакшны дэлгэцийн шинэ үран бүтээлийн зураг авалт өчигдөр буюу долоодугаар сарын 31-ны өдөр албан ёсоор эхэлжээ. Бяцхан охин Б.Сүндари жүжигчин болохыг хүсдэг гэнэ шүү.