Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд маргааш буюу энэ сарын 10-ны өдөр 14.00 цагт зохион байгуулагдах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам нь Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой юм.
“Дээлтэй Монгол” наадмаар Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гэр бүл-хос, хүүхэд болон Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй гадаад оролцогчийг тус тус шалгаруулах аж.
Сэтгэгдэл (1)