x

"Хурд" хамтлаг соён гэгээрлийн аян эхлүүллээ

"Хурд" хамтлагийнхан өчигдөр Хэнтий аймгийг зорих аян замдаа гарсан юм. Тус хамтлагийнхан “Хайртай” нэртэй тоглолт, соён гэгээрлийн аянаа ийнхүү эхлүүлж байгаа аж.

Хурд хамтлагийнхан энэхүү аянаараа  21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрлийн уулзалт, ёслолууд зохион байгуулах юм байна.  “Хайртай” аяны багт дөч гаруй залуу уран бүтээлч, лектор, арын албаныхан хамтран ажиллах бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин ажиллаж байна.

"Хурд" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Отгонбаяр:

-Хайр гэдэг агуу зүйл Монгол түмэнд яг одоо ус агаар мэт  дутагдаад байгаа юм. Манай  хамтлагаас санаачилсан  аян өнөөдрөөс эхлээд  21 аймгийг   тойрон аялан тоглолт хийнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайшанд, Замын-Үүд, Говьсүмбэр, Багануурт эхний аянаа хийж, залуучуудын уулзалт, цэрэг, эх орон болоод эрчүүд рүүгээ хандсан бүтээл хийхээр төлөвлөж байна. Миний хувьд, залуу уран бүтээлчидтэйгээ энэхүү аяныг эхлүүлж байгаадаа баяртай байна. "Voice"-ийн уран бүтээлч залуучууд хамтран ажиллаж байна. Бид дэргэдээ байгаа зүйлээ хайрладаггүй, анзаардаггүй, байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй болчихжээ. Иймээс нийгмийн хар "масс"-ыг авч хаях, сэтгэл зүйг цэвэрлэхэд, ухааруулахад энэ аян маань үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна. Бид эх орондоо хайртай байх хэрэгтэй. Хамгийн гол нь нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэдгийг ухааруулах, түмэнд сонордуулах зорилгоор энэхүү аянаа эхлүүлж байна.

 "Хурд" хамтлагийн дуучин Г.Ариунбаатар:

-"Хурд" хамтлаг байгуулагдаад 25 жил болсон ч Монгол орноо бүтэн тойрсон нь цөөхөн. Энэ удаагийн аян маань үнэгүй гэдгээрээ онцлог.  Ард түмэндээ талархсан сэтгэгдлээ илэрхийлж аялан тойрох гэж байна.  Аяны гол зорилго бол нэгнээ хайрлах, хамтдаа  соён гэгээрэх, аливаад  хүлээцтэй хандах, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээх, нийгэмд үүнийг дуулгах хэрэгцээнд тулгуурлаж байна. Нийгмийн сэтгэл зүй савалгаатай байгаа энэ цаг үед  урлаг уран бүтээлчдээ төлөөлөн түүчээлээд, соён гэгээрлийн замыг гаргах гэж  байгаадаа сэтгэл хангалуун байна. "Хурд" хамтлагийн дуу хөгжмийн техник хэрэгслийг ачсан  урт цуваа үүслээ. Монголд үндэсний  урлаг, соёлын  контент гэж бараг байхгүй. Гэтэл бид ямар том соёлын өв бүтээгчид билээ. Тиймээс аяны хүрээнд мөн үндэсний контент бэлдэхээр жилийн өмнөөс төлөвлөн ажилласан.  Энэхүү аяныг эдийн засаг болон бие хүч сэтгэлээрээ дэмжин ажиллаж байгаа нийт байгуллага, уран бүтээлч, төр засаг, хувь хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийлье. "Хурд" та бүхэнд хайртай. "Хурд" Монголдоо хайртай. "Хурд" бүхэнд хайртай” гэв. Ийнхүү тэд аян замдаа гарлаа.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 2 цаг 20 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 2 цаг 27 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 2 цаг 32 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 2 цаг 37 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 20 цаг 58 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 20 цаг 59 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 21 цаг 12 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 21 цаг 16 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 21 цаг 18 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 21 цаг 19 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 21 цаг 22 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 21 цаг 26 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 21 цаг 29 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 21 цаг 46 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр 13 цаг 10 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай Өчигдөр 12 цаг 53 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top