x

“Азийн ардын урлагийн анхдугаар их наадам” амжилттай боллоо

“Азийн ардын урлагийн анхдугаар их наадам” Улаанбаатар хотод анх удаа амжилттай боллоо. Энэ сарын 12-16-нд Ерөнхий сайдын ивээл дор болсон тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Энэтхэг, Балба, ОХУ, Буриад зэрэг 12 орны 200 гаруй, мөн 21 аймгийн 1500 гаруй авьяастан оролцлоо. Тус наадмын хаалтын үеэр нааадамд оролцогчдын сэтгэгдлийг сонирхсон юм.

Соёл урлагийн газрын дарга, Азийн ардын урлагийн их наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч  Г.Эрдэнэбат:

-Дэлхийн ардын урлагийн холбооны Олон улсын зөвшөөрлийн дагуу нийслэл Улаанбаатар хотод “Азийн ардын урлагийн их наадам”-ыг анх удаа  амжилттай зохион байгуулж хаалтаа хийж байна. Энэ бол хэдэн өдрийн тоглолтын хаалт болохоос бус Азийн урлагт хайртай авьяастнуудын хувьд үргэлж нээлттэй байх өргөн боломжийг бидэнд нээж өглөө. Азийн хэд хэдэн орны 200 гаруй авьяастнуудаас гадна манай улсын  өнцөг булан бүрээс  ирсэн 1500 гаруй авьяастан оролцсон наадмыг сайхан зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагуудын  удирдлага, хамт олонд баярласнаа хэлье. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ наадмыг жил бүр хийх бололцоогоор хангана, ивээн тэтгэнэ гэсэн нь бидэнд урам өглөө. Энэ наадмыг ахин дахин хийх боломж олголоо. Ирэх жилийн наадам улам сайхан болохын ерөөл тавья.

СУИС -ийн багш, МУСТА М.Алтанбат:

-“Уртын дууны өнө чуулга” маань таван жилийн өмнө байгуулагдсан. Насны хязгааргүй, авьяастай хэн ч манай чуулгад нэгдэж болно.  Янз янзын  мэргэжлийн боловч уртын дуу дуулах сонирхолтой хүн нийлээд уран бүтээлээ хийж байна. Миний хувьд, энэ чуулгын  морин хуурчаар ажиллаж байна. Азийн ардын урлагийн энэ наадамд манай чуулгын  99 уртын дууч, хоёр морин хуурч “Уяхан замбуу тивийн наран” дуугаар оролцож шалгараад  гала тоглолтод оролцлоо. “Уяхан замбуу тивийн наран” гэх энэ дууг хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Б.Норовбанзад гуай дэлхийд  дархлаад дуулчихсан, НҮБ-ын  ЮНЕСКО-д бүртгэлтэй болгочихсон, ийм алдартай дууг олон улсын наадамд дуулсандаа бид баяртай байна. Манай хамт олон өмнө нь Баянхонгорт болсон уртын дууч Намжил гуайн улсын уралдаанд байр эзэлсэн. Мөн Дундговийн “Энх мэндийн баяр” уртын дууны уралдаанд ч байр эзэллээ. Энэ бүхэн биднийг Азийн наадамд оролцох эр зориг, итгэл төрүүлсэн. Тиймээс бид амжилттай оролцлоо.

Ховдын Булган сумаас “Торгууд ардын зан үйлийн чуулга” номинацид оролцсон хамтлагийн ахлагч, найруулагч Т.Цэцэгмаа:

-Азийн ардын урлагийн их  наадамд ард түмнүүдийн зан үйлийн төрөлд “Торгуудын бэр гуйх ёс жаяг”-ийг харуулсан үзүүлбэрээр оролцлоо. Үзүүлбэрийн онцлог нь, манай торгууд уртын дууны зохиомжтой. Гурван төрлийн уртын дуугаар дамжуулан торгуудын хоол ундны дэг жаяг болоод бэр авах ёс ёмбыг үзүүлсэн. Манай торгууд түмэн их шогч, цэцэн үгтэй улс. Айлын охид нуугдан хаалга үүдээ цоожилсон байлаа гэхэд цэцэн үгээрээ онгойлгуулж чаддаг. Энэ мэт сонин соёл зан ахуйн өвөрмөц онцлогийг үзүүлбэртээ оруулсан. Бидний оролцсон Зан үйлийн төрөлд  27  хамтлаг өрсөлдлөө. Өмнөговийн хамтлаг “Их нүүдэл”-ийн тухай,  Хэнтий аймаг “Дээл эсгэх ёс жаяг”-ийн тухай үзүүлсэн нь сонирхолтой байв. Миний хувьд, 37 жил Ховдын Хөгжим Драмын Театрт найруулагчаар ажиллаж байна. Зан үйлийн тоглолтод 7 сартай балчраас 80 настай буурай  хүртэл оролцлоо.

Хэнтий аймгийн Дадал сумын ардын авьяастан Н.Янжмаа:

-Хэнтий аймгаа төлөөлөөд “Зан үйлийн чуулга”  төрөлд 12 хүний бие бүрэлдэхүүнтэй  оролцлоо. Манай Буриад ардын зан үйлийг залуучууддаа зааж сургах, үеийн үед орхихгүйгээр  авч яваасай гэсэн зорилго тавьсан.  Бид дээр үеэс уламжилж ирсэн арьс элдэх, хадлан хадах үзүүлбэр маань ОХУ-ын Улаан Үд хотод болсон “Алтаргана наадам”-д тэргүүн байр эзэлсэн бүтээл л дээ. Миний хувьд, олон жил  Соёлын төвийн эрхлэгч хийгээд тэтгэвэртээ гарсан. Энэхүү зан үйлийн тоглолтынхоо зохиолыг  бичсэн. Баруун аймгийн үндэстэн, ястнуудын зан үйлийн зарим ёсыг харж байхад манай буриадын зан үйлтэй их төстэй юм байна. Хүүхэлдэйн театрт болсон 21 аймаг, 9 дүүргийн ардын авьяастнууд шалгаруулах тэмцээнд “Намрын өдрүүд” гэсэн үзүүлбэр тэргүүн байр булаалдлаа. Энэхүү наадам зөвхөн монголчууд бидний хооронд бус Азийн улс орнуудын дунд болсноороо өргөн цар хүрээг хамарлаа. Дараагийн наадамд амжилттай бэлтгэж оролцоно гэж бодож байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өмнөд Ордосын өөртөө засах хошууны морин хуурч, хөөмийч “Мандала“ урлагийн сургуулийн захирал С.Саранмандал:

-Энэ их наадамд  5-75 насныхан оролцсон ардын дууны төрөлд 2, 3 дугаар байр эзэлсэндээ баяртай байна. Морин хуурч 16  сурагч маань 3 дугаар  байранд орсонд сэтгэл маш өндөр байна. Өмнөд Ордос маань Дундад улсдаа  морин хуурын өлгий нутаг гэгддэг. Энэ нутагт маань 6000 гаруй морин хуурч багачууд байна. Мөн манай нутагт  хүүхдийг багаас нь морин хуур заавал сургадаг сайхан уламжлалтай. Бид Монгол Улсад анх  удаа ирж байна. Азийн наадамд ч анх удаагаа оролцож байна.  Бид 45 цаг галт тэргээр явж  ядарч ирсэн ч буунгуутаа тайзандаа гарсан. Зорьж ирсэн хэргээ бүтээн шагналт байр эзэлсэндээ ядарснаа ч мартчихлаа. Манай Ордос нутаг Тогтох баатрын нутаг гэдгээрээ алдартай. Тогтох баатрыг магтан дуулсан үлгэр домог, дуу хуур зөндөө. Морин хуурчид маань “Би эх оронтойгоо” гэсэн аяыг тоглосон. Энэ сайхан аялгуу бол хятад даяар  “Улсын хөдөлгөөнт бүрэн дуу” гэж нэрлэгддэг, маш нэр хүндтэй дуу юм. Дундад улсынхаа 56 үндэстний дуу хуурын  соёлыг төлөөлөн олон улсад харуулж, танилцуулж чадсандаа баяртай байна. Энэ удаагийн наадамд өмнө сонсож үзээгүй улс үндэстний аялга их байгаа нь сонирхол татсан. Сургагч багш миний бие олон талын зүйл олж сурсан явдал маань том олз гэж баярлаж байна. Азийн ардын урлагийн аварга авьяастныг шалгаруулах наадмыг  Монгол Улс амжилттай зохион байгуулсанд  талархаж байна. Ийм сайхан наадмыг жил болгон зохион байгуулахаар болсонд баяртай байна. Дэлхийд тархсан энэ олон монголчууд нягтран ирж,  утга соёл, үг хэлээ солилцон, харилцан сурч, танилцаж , эв найрамдлын төлөө цуглана гэдэгт найдаж байна.

Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаач, МУСТА Б. Амарсайхан:

-Сэлэнгэ аймгаас оролцож байгаа “Таван хан” хөгжмийн хамтлаг “Түмэн агтны төвөргөөн”  бүтээлээрээ хоёрдугаар байранд орлоо. 10 хүний бүрэлдэхүүнтэй манай хамтлаг байгуулагдаад 10 жил болж байгаа. Хоёр дахь үеийн хүүхдүүд энэ удаагийн наадамд оролцож байна. Улсын чанартай уралдаан тэмцээнд бид байнга тогтмол оролцдог болохоор бэлтгэл сайтай байлаа. “Түмэн агтны төвөргөөн” бол Өвөр Монголын Өөртөө засах орны нэрт хөгжимчин Чибулаг гуайн  бүтээл байгаа юм.  Энэ бүтээлээр бид  Монгол туургатан наадмаас алтан медаль хүртэж байсан. Өсвөр үеийн улсын урлагийн их наадмаас  хошой аварга, мөнгөн медаль тус тус хүртсэн өгөөж ихтэй бүтээл юм. Азийн ардын урлагийн их наадамд энэ бүтээлээрээ бас оролцлоо. Энэ удаагийн наадам зохион байгуулалт сайтай, олон улсын уралдаан гэдгээрээ онцлог боллоо.

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 1 цаг 43 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 1 цаг 50 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 1 цаг 55 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 2 цаг 0 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 20 цаг 21 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 20 цаг 22 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 20 цаг 35 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 20 цаг 39 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 20 цаг 41 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 20 цаг 42 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 20 цаг 45 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 20 цаг 49 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 20 цаг 52 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 21 цаг 9 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 23 цаг 29 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 23 цаг 47 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top