Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадам үргэлжилж байна.
Өнөөдөр орой буюу энэ сарын 14-ны 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг - Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно.
Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучид оролцох юм.
Холбоотой мэдээ:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Азийн урлагийн наадам"-ыг жил бүр зохион байгуулна.