x

Санкт-Петербург хотноо болсон Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо

ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрөгч ням гаригт нээлтээ хийсэн Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо. Соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 70 шахам уран бүтээлчид эх орноосоо мордсон билээ.

1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр концерт, уран зургийн болон гэрэл зургийн гурван үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ болжээ.

Алдарт “Каппела” театрт болсон хүндэтгэлийн концертод Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлжээ. Концертод ОХУ-ын Марииснкий театрын гоцлол дуучин, Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, гоцлол дуучин Ц.Түмэнжаргал нар оролцов.

Мөн Санкт-Петербург хотын Кировын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын филармоны Морин хуурын чуулга, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, эстрадын дуучин Б.Баярцэцэг нар оролцож, ая дуугаа өргөсөн юм.

Оросын үзэгчид мэргэжлийн, өндөр түвшний сайн тоглолт болсныг онцолж, зохион байгуулагч, уран бүтээлчдэд удаа дараа баяр хүргэлээ.

ОХУ дахь Монголын соёлын өдрүүд Петр хааны ордон музей Кунц камер, Петропавловскийн цайзад уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдээр үргэлжилсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 1 цаг 52 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 1 цаг 58 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 2 цаг 4 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 2 цаг 9 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 20 цаг 29 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 20 цаг 31 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 20 цаг 44 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 20 цаг 48 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 20 цаг 49 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 20 цаг 51 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 20 цаг 54 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 20 цаг 58 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 21 цаг 1 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 21 цаг 18 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 23 цаг 38 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 23 цаг 56 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top