Найман жил үргэлжилж олон сая үнэнч үзэгчидтэй болсон “HBO” сувгийн цуврал бүтээл “Хаадын тоглоом” буюу “Game of Thrones” албан ёсоор өндөрлөөд байгаа билээ.
Уг цуварлын талаар үнэнч үзэгчид нь янз бүрийн дүгнэлт хийж байгаа бөгөөд цувралын продюсерууд болох Дэвид Бениофф болон Д.Б. Уайс нарыг "Муу кино зохиолчид" хэмээн шүүмжилж, сайн зохиол бичиж чадах шинэ уран бүтээлчдээр наймдугаар улирлыг дахин хийлгэхийг шаардаад байгаа. Одоогоор цахим өргөх бичгийн санал хураалтанд 1,4 сая гаруй хүн гарын үсэг зураад байна.
Харин тус цувралын номнуудын хувьд сүүлийн хоёр ном нь бичигдэж байгаа бөгөөд цувралын сүүлд гарсан үйл явдлуудыг давтана гэдэгт итгэлтгүй байгаагаа “Гал мөсний дуун” цуврал романы зохиолч Жорж Мартин илэрхийлжээ.
Номын утга санааг 8 бүлэгт багтаан “Game of Thrones” цувралыг бүтээсэн Дэвид Бениофф болон Д.Б. Уайс нараас илүү өөр нөхцөлд ажилладаг гэдгээ Жорж Мартин цохон тэмдэглэжээ.
“Илүү их хуудас бичих шаардлагатай болвол би бүлэг болон үйл явдлуудыг нэмнэ. Цуврал романыг уншсаны дараа уншигчид болон цувралын шүтэн бишрэгчид өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно” хэмээн тэрбээр блогтоо тэмдэглэсэн байна.
“Game of Thrones” цувралыг зохиолч Жорж Мартины "Гал мөсний дуун" буюу "A Song of Ice and Fire" романаас сэдэвлэн бүтээсэн юм.