x

"Game of Thrones" цувралын төгсгөлд үлдсэн гурван чухал асуулт

Спойлероос болгоомжил!

Нийт найман жилийн турш үргэлжилж, дэлхий нийтийг байлдан дагуулж, олон сая үнэнч үзэгчидтэй болсон "HBO" телевизийн алдарт цуврал "Game of Thrones" албан ёсоор төгслөө. Цувралын төгсгөл олон сая шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгосон нь цувралын үзэгч, фенүүд анги бүр дээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж төгсгөлийн бүлгийг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж эхэлснээс бэлхэн харагдана. Үүний бас нэгэн чухал шалтгаан нь цувралын продюсерууд олон асуултыг хариултгүй үлдээсэн явдал юм. Бид төгсгөлийн ангийг эргэн харж, хариултгүй үлдсэн асуултуудад үнэнч үзэгчдийн дэвшүүлсэн хамгийн бодит таамгуудыг хүргэж байна.

Дрогон луу Дейенерис Таргариеныг хаашаа авч одсон бэ?

Дээр дурдсанчлан цувралын төгсгөл хүн бүрийн сэтгэлд хүрээгүй. Үүний хамгийн гол шалтгаан бол мэдээж хэрэг Дейенерис Таргариены үхэл. Луугийн эх Долоон хаант улсад ноёрхлоо тогтоож, олон хүний амьдралыг сүйтгэхээс нь өмнө түүний хайрт залуу, гол өрсөлдөгч ба зээ дүү нь хутгалж хөнөөдөг. Үүний дараа Дейенерисийн луу Дрогон уурсаж, эргэн тойрны бүх зүйл, тэр дундаа "Төмөр Сэнтийг" галаар шатаасныхаа дараа (мэдээж Жоноос бусдыг нь) "эхийнхээ" биеийг алс холд авч одон нисэж байгаа нь харагддаг. Тэгвэл хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн эх хүүгийн хагацлын дараа Дрогон яг хаашаа, ямар зорилгоор нисэн одож байгаа талаар маш том асуултын тэмдэг үлдсэн юм. Кинонд Бага зөвлөлийн үеэр Сэмвелл Тарли Дрогон хамгийн сүүлд Дорно зүг рүү нисэж байсныг харсан гэж хэлмэгц Бронн түүний үгийг таслан "Эндээс холдох тусмаа сайн" хэмээн хэлдэг. Мөн энэ үед Бран Старк "Магадгүй би түүнийг олж чадах байх" гэсэн нь түүнийг Гурван нүдэт хэрээний хүч чадлаа ашиглан лууны байршлыг тогтооно гэдгийг илтгэж байгаа юм. Цувралд ийнхүү Дрогон хамгийн сүүлчийн удаа дурдагддаг.

Харин энэ үеэр шүтэн бишрэгчид өөрсдийн гэсэн таамгаа дэвшүүлж эхлээд байна. Үүнээс хамгийн бодит, боломжтой хувилбар нь Эссос дахь Эртний Валирия хот (Сэмийн хэлснээр Вестеросоос Дорно зүгт оршдог) буюу Дэнигийн өвөг эцгийн төрөлх нутаг руу аваачсан гэх таамаг юм. Эртний Валирия нь Таргариен удмын төрөлх нутаг бөгөөд цувралын үйл явдлаас олон зууны өмнө мөхсөн хэмээн гардаг. Хэрэв та санаж байвал цувралын тавдугаар улиралд Тирион Ланнистер, Жора Мормонт нар Мирин хүрэх замдаа сөнөсөн хотоор дамжин гардаг шүү дээ. Мөн Дейенерис Таргариен гуравдугаар бүлэгт Валириан бол түүний унаган хэл хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр энэхүү учир битүүлэг хот нь Луугийн эхийг нутаглуулсан газар байх өндөр магадлалтай.

Хаадын тоглоом үнэн хэрэгтээ Бран Старкийн тоглоом байсан уу?

Олон жилийн турш үргэлжилсэн хуйвалдаан, цуст аллага, далд явуулгаас бүрдсэн "Төмөр Сэнтийн" төлөөх тэмцэл санаанд оромгүй байдлаар төгссөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүний хамгийн гол шалтгаануудын нэг нь Бран Старк Зургаан улсын (Тийм ээ, та зөв сонссон) эзэн хаан болсон явдал байлаа. Бран Гурван нүдэт хэрээ болсныхоо дараа өнгөрсөн, одоо, бас заримдаа ирээдүй цагийн бүх үйл явдлыг харж, ямар ч хүн, амьтны биед орж чаддаг супер хүчтэй болсон. Тэгвэл тэр бүхнийг мэдэж байсан хэдий ч сүйрлийг зогсоож, олон сая хүнийг аврахын тулд хуруугаа ч хөдөлгөөгүй. Мөн тэрээр Дейенерисийг "Галзуу хатан" болон хувирахыг тооцоолсон учраас Жоны жинхэнэ гарал үүслийг илчилсэн. Ингээд ч зогсохгүй анхнаасаа хэзээ ч Винтерфеллийн Лорд болохгүй "Би бол Гурван нүдэт хэрээ" гэж хэлдэг байсан атлаа Тирион Ланнистер түүнээс хаан болох хүсэлтэй эсэхийг нь асуутал "Би яагаад өдий хүртэл энэ замыг туулж ирсэн гэж бодож байна?" хэмээн ямар нэг сэтгэл хөдлөлгүй хариулж, шууд хаан болж, хүн бүхнийг цочирдуулдаг. Тэгэхээр тэрхүү хүн бүхнийг нэвт шувт хардаг жихүүцэм харцны цаана хаан болох далд зорилготой, сод ухаантан нуугдаж байсан уу? Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй, хорхойд хоргүй хүү үнэндээ хүн бүхнийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг утсан хүүхэлдэйн мастер байх өндөр магадлалтай болж байна.

Шөнийн харуулууд яагаад одоо хүртэл оршин тогтнож байна вэ?

Жон Сноу ард түмнийг хамгаалахын тулд хайрт Дейенерис Таргариеныг хөнөөж, гэмт үйлдлийнхээ төлөө Саарал Өт-ийн тушаалаар эсвэл Тирион Ланнистерын ятгалгаар Хана руу цөллөгдөж, дахин шөнийн харуул болдог. Гэхдээ бүх зүйл дууссан. Серси Ланнистер, Дейенерис Таргариен, мөн хамгийн чухал нь Шөнийн хаан үхдэлүүдийн армитайгаа ялагдаж Долоон Хаант улсын иргэд дарангуйлал, үхлийн аюулаас аврагдсан. Үүнээс гадна Вестерос ч Зэрлэгүүдтэй эв найрамдалтай амьдрах болсон. Тэгвэл одоо Шөнийн харуулууд оршин тогтнох ямар шалтгаан байна вэ? Жон Хана руу очоод цаашид юу хийж амьдрах вэ? Бас тэр цувралын төгсгөлд Зэрлэгүүдтэй нэгдэв үү? Эдгээр асуултын хариуг продюсерууд бидэнд дахиад л өгсөнгүй. Магадгүй Бран Хананы цаана дахин өөр аймшигт мангасууд нуугдаж байгааг олж харсан байх магадлалтай л юм. Ямартаа ч бид Жорж Р.Р. Мартин номоо бичиж дуустал энэ бүх асуултын хариуг олж мэдэхгүй нь тодорхой.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 3 цаг 7 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 3 цаг 14 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 3 цаг 19 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 3 цаг 24 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 21 цаг 45 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 21 цаг 46 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 21 цаг 59 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 22 цаг 3 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 22 цаг 5 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 22 цаг 6 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 22 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 22 цаг 13 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 22 цаг 16 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 22 цаг 33 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр 13 цаг 10 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай Өчигдөр 12 цаг 53 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top