x

“Game of Thrones”-ын фенүүд цувралаа ахин бүтээлгэхээр санал цуглуулж байна

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Хаадын тоглоом” буюу “Game of Thrones” цувралын төгсгөлийн ангиуд HBO сувгаар цацагдаж байгаа билээ. Цувралын төгсгөлийн бүлэг зургаан ангитай бөгөөд одоогоор тав дах анги нь үзэгчдийн хүртээл болоод байна. Харин уг цувралын фенүүд анги бүр дээр хагаралдаж, сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж байгаа аж.

Энэ асуудлыг шийдхээр фенүүд нэгдэж ангиудыг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж байгаа ба уг бичигт одоогоор 215 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

Цувралын фенүүд "Төгсгөлийн ангиуд сэтгэлд хүрэхгүй байна, киног бүтээгчид залхуурч үйл явдлыг хэтэрхий шахсан, цувралын жинхэнэ утгыг алдагдуулж эхний бүлгүүдээ гутаасан ангиуд хийж байна" хэмээн дүгнэжээ.

Тус өргөх бичигт цувралын найруулагчид болох Давид Бениофф, Д.Б.Вейсс нарыг цувралын сүүлийн зургаан ангийг дахин хийхийг уриалсан байна. Уг үйл явдал наймдугаар бүлгийн тавдугаар ангийн дараагаас эхлээд байгаа юм.

Наймдугаар бүлгийн “The Bells” нэртэй тавдугаар ангид гарсан хамгийн чухал эргэлтүүдийн нэг нь Дейенерис Таргариен бүрэн утгаараа “Галзуу хатан” болон хувирч, Долоон хаант улсын нийслэлийг үнсэн нуранги болгосон явдал байсан билээ.

“The Bells” анги тавдугаар сарын 12-нд гарсны дараа нийгмийн сүлжээнүүд Дейенеристэй холбоотой сэтгэгдлүүдээр дүүрч, түүнийг баатрын дүрээс хорон санаатан болгон хувиргалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

“Зохиолч Жорж Р.Р. Мартины 30 жилийн хөдөлмөрийг Д.Бениофф, Д.Б.Вейсс нар 90 минутад сүйрүүллээ” гэж “Annapurna Pictures” компанийн үүсгэн байгуулагч Меган Эллисон твиттер хуудсаараа жиргэжээ. Мөн тэрбээр, Дейенерис олон мянган гэм зэмгүй иргэний амийг аварсны дараа нийслэл хотыг сүйтгэх сэдэл түүнд төрөх боломжгүй гэж бичжээ.

Хэрвээ та "Game of Thrones" цувралын үнэнч үзэгч бөгөөд танд уг цувралын төгсгөлийн бүлгийн ангиуд таалагдахгүй байгаа бол ЭНД дарж саналаа өгөөрэй.

"Game of Thrones" цувралын төгсгөлийн наймдугаар бүлгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гаригийн /монголын цагаар/ өглөө “HBO” сувгаар гарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Анхаа (202.126.89.63)
    Өс хонзонтой хүн өвөртөлж байсан аашаа гаргаж бна мэдрэл муутайн бна хүмүүс тоохгүй урваад бгаа юм шиг санагдаж хотын хүмүүсийг хүйс тэмтэрсэн гэж бодож бсан
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 3 цаг 10 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 3 цаг 16 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 3 цаг 22 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 3 цаг 27 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 21 цаг 47 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 21 цаг 49 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 22 цаг 2 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 22 цаг 6 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 22 цаг 8 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 22 цаг 9 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 22 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 22 цаг 16 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 22 цаг 19 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 22 цаг 36 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр 13 цаг 10 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай Өчигдөр 12 цаг 53 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top