x

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

Хүмүүс аливаа зүйлийг урлагаар дамжуулан ойлгосноор сэтгэлдээ илүү гүн гүнзгий шингээж авдаг. Тэр дундаа үгээр илэрхийлэшгүй зүйлсийг үйл хөдлөл хөндөж чаддаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ тулж, цэвэр агаар тансаг хэрэглээ болсон өнөө үед Монголын балетчид ч уран бүтээлээрээ дамжуулан энэхүү гамшигтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. 

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол-Америкийн Балетын хөтөлбөр Монгол оронд тулгамдаад байгаа байгаль орчны асуудал, тэр дундаа цэвэр усаа хамгаалах санаачлагыг хэрэгжүүлж, "Амьдралыг тэтгэгч-H2O" нэртэй анхны модерн балетын тоглолтоо "Номадик Балет" продакшнтай хамтран танилцуулж байсан билээ.

Харин энэ жил тэд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд "Амьдралыг тэтгэгч-O2" нэртэй хоёр дах модерн балетын тоглолтоо толилуулахаар бэлтгэжээ.

Image may contain: 1 person, text

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Швейцарын Хөгжлийн Агентлаг ба Засгийн газартай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм ч учраас төслийн хэрэгжүүлэгчид олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор, балетын урлагаар дамжуулан агаарын бохирдлын асуудлыг хөндөхийг зорьжээ.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд энэ мөнгө нь ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд модерн, контемпорари болон бусад олон төрлийн бүжгийн арга барилыг заах сургалтад зарцуулагдах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол-Америкийн Балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

"Амьдралыг тэтгэгч-O2" тоглолт 2019 оны тавдугаар сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдана.

Түүнчлэн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Францын гэрэл зурагчин Эммануэлийн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан зургуудыг толилуулхаар болжээ.

Агаарын бохирдлын талаар өгүүлэх модерн балетын тоглолт болно

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 3 цаг 14 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 3 цаг 20 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 3 цаг 26 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 3 цаг 31 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 21 цаг 51 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 21 цаг 53 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 22 цаг 6 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 22 цаг 9 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 22 цаг 11 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 22 цаг 13 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 22 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 22 цаг 20 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 22 цаг 23 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 22 цаг 40 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр 13 цаг 10 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай Өчигдөр 12 цаг 53 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top