“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын шоу нэвтрүүлэг 5-р сарын 05-наас эхлэн ням гариг бүр үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ жилийн шоунд өмнөх 3 улирлын 24 оролцогчоос сонгогдсон 8 шилдэг оролцогч шинэ улирлын шоунд өрсөлдөхөөр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Боловсрол” телевиз шилдэг 8 оролцогчийн нэрийг зарласан юм. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 4-р улирлын дугаарт өрсөлдөх 8 оролцогчоор жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар сонгогджээ.
Хүлээлт ихтэй байгаа шинэ дугааруудын шүүгчид нууц хэвээр байгаа ч Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд ажиллах нь тодорхой буй заа.
Энэ жилийн “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлэг агуулга, хийцийн хувьд олон онцлогтой болно хэмээн нэвтрүүлгийн багийнхан онцолж байгаа билээ.
Ням гаригийн үдэш бүр гэр бүлээрээ тухлан сууж, инээд хөөрөөр цалгин, хөгжим, соёл урлагийн тухай сонин содон мэдээлэл авах боломжийг олгодог “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар 5-р сарын 05-ны 20:00 цагт үзэгчдийн хүртээл болно.
Ингээд шилдэг найман оролцогчын өмнөх дугааруудад гайхалтай хувирч байсан дүрүүдээс хүргэж байна.