Өчигдөр Лос-Анжелес хотын Convention Center-т "Avengers: Endgame" киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болж, улаан хивсний ёслол боллоо. Энэхүү арга хэмжээ нь сүүлийн 10 жил үргэлжилсэн Marvel-ын алдарт комик цуварлын төгсгөлийг тэмдэглэж буйгаараа онцлог болсон юм.
Улаан хивсний ёслолд Скарлетт Йоханссон, Крис Эванс, Бри Ларсон, Натали Портман, Крис Хемсворт, Себастиан Стэн, Жереми Реннер, Марк Руффало, Гвинет Пэлтроу, Роберт Дауни Жуниор, Пол Радд, Элизабет Олсен, Крис Пратт зэрэг киноны супер баатруудаас гадна Майли Сайрус, Лиам Хемсворт, Мэтт Дэймон зэрэг Холливүүдийн одууд нэг дор цугларсан юм.
"Avengers: Endgame" кино энэ баасан гаригт Улаанбаатар хотын кино театруудаар гарч эхлэнэ.