“U film” кино компанийн уран бүтээл болох “Single ladies” романтик инээдмийн кино анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж нийт 3-н ангийг үзэгчдэд хүргээд буй. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны кино үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, өндөр үнэлгээ авч байсан.
Тэгвэл уг киноны дөрөвдүгээр анги ирэх онд нээлтээ хийхээр болжээ. Киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон ба ерөнхий зураачаар СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү ажиллаж байгаа бол киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа буюу Эмүжин бичиж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичиж байсан юм.