Байгал далайн мөс
Орос, Байгал нуур. Байгал нуурын мөс толь мэт толигороос, хөлдсөн давалгаан хүртлэх олон янзын зураглалаар гайхал төрүүлдэг. Хоёрдугаар сараас эхлэн Байгал далай мөсний зузаан давхрагаар бүрхэгддэг. Нуурын бүх усан талбай нь мөсний зузаан нь 70 см-аас 2 метр болсон байдаг.
Акул загасны сүрэг
Францын Полинези, Факарава. Британийн гэрэл зурагчин Ричард Барнденс (Richard Barndens) далайн гүнд шумбан хэдэн зуун акул цугларсан ер бусын зураг авчээ. Чулуун алганын төрлийн групер загас үржих газар тэд ингэж шахцалдан цуглардаг ажээ.
Өглөөний зугаа
Канад, Манитоба. Залуухан цагаан баавгай гэрэл зурагчин зураг авсан газраасаа холгүй орхисон камерын уутар тоглож байгаа нь. Одоо дэлхийд 35-40 мянган тоо толгойтой цагаан баавгай байгаа гэж тоологдсоны ихэн нь Гренланд, Канад, Оросын арктикт байна.
Акробатчин дэгдээхэй
Индонези, Бруун Суматра. Өвсний хоёр ишэн дээр чадамгай тогтож байгаа жижигхэн шувуухай. Харин тэр оройн хоолоо марталгүй хушуундаа зуужээ. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд жигүүртэн шувуудын төрөл зүйг хамгаалахад чиглэгдсэн Шувууны олон улсын өдөртэй. Дараа нь тавдугаар сард Нүүдлийн шувуудыг угтах бас нэг олон улсын өдөр бий.
М.Цогт