x

АН-ын Онц их хурлыг зарлалаа

Ардчилсан намын удирдлагууд өчигдөр 23.30 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ирэх сарын 4-нд тус намын онц их хурлыг орон даяар зарлаж байгаагаа мэдэгдэв.  Тус намын гишүүд УИХ-ын чуулганыг орхин гарсны дараа дээрх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан юм. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Монгол Улсын төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархаж байна. Тиймээс АН улс төрийн дараагийн шатны тэмцэлд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдье. МАН 2016 оны сонгуулиар 60 тэрбумын гэх схемээр төрийн эрхийг авсан бол, өнөөдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хоёрдахь удаагаа төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархлаа. Саяхан Ардчилсан нам IX их хурлаараа хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, парламентын, хуулийн засаглалыг дээдэлсэн намын үзэл баримтлалаа батлаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, хууль бус үйлдлийг эсэргүүцэн УИХ-ын чуулганы танхимыг орхисон юм” хэмээв. 

Тэрбээр, Ардчилсан намын онц их хурлаар өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ” гэдгийг онцлоод, “Ардчилсан үндсэн хууль, ардчиллын ололт амжилтыг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно” гэв.    

АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, “100 жилийн өмнө монголчуудын эрх, эрх чөлөөг хэдхэн ноён Хятадад зарж байсан. Гэтэл өнөөдөр тэрхүү түүхийг давтаж ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэхэд УИХ-ын гишүүд үг дуугүй кноп дарахад бэлэн болжээ. Үндсэн хуулийн бус замаар төрийн эрхийг авах гэж байгаа үйлдэлд ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна” гэв. 

Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүн С.Эрдэнэболд, “Иргэд ядуу, орлогогүй, бухамдалтай байхад улс төрчид санаа зовж, иргэдийнхээ амьдралыг өөд нь татахыг бодохгүй жүжиг тавьсаар байна. Хууль шүүхийн системийг үгүй хийхээр хуулийн байгууллагыг гутаан доромжлох “компанит” ажил өрнүүлж байна. Эрдэнэтийн 49 хувийг улс төржүүлээд 51 хувийг нь орхиж болохгүй. 60 тэрбумын гэх асуудлыг ч орхихгүй. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан, ШХАБ-д Монгол Улсаа худалдахыг санаархаж буй хүмүүст хариуцлага тооцох зарчмыг тавьж эсэргүүцнэ.

Ардчилсан нам олон жилийн турш алдаа, оноотой явж ирсэн. Бид өөрсдийн хийсэн зүйлд тодорхой хэмжээгээр буруугаа хүлээнэ” гэв. 

Мэдээллийн төгсгөлд Ардчилсан намын бичгээр гаргасан албан ёсны мэдэгдлийг гишүүд уншиж танилцуулав.

Мэдэгдэлд, “1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан улс төрийн хөдөлгөөнийг залгамжлагч Ардчилсан нам нь Монгол Улсын үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд, үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигалын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга тусгай захирамж гарган ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцлээ. Дээрх хуулийн төслүүд нь Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн эрх мэдлийг хуваарилах суурь зарчмыг гажуудуулсан, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж АН харж байна. Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хамтран өөртөө захирамж өгч, улмаар шүүх эрхийг түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах эрх мэдлийг өөртөө олгосон хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн нь төрийн шүүх эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл боллоо хэмээн АН эсэргүүцэж байна. Энэ мэт үндсэн хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэхгүй, тэмцэх болно” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • BAIGAL (122.201.31.140)
    SOLIORCHIHOJ HEN DEMJIH WE TOLGOI N OLGOI BOLSON HVMVVS L D3MJIH BY
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Baysaa (178.197.235.43)
    Onts hurald ireh Hun baigaa yu
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.160.11)
    Хурал олшрох ажил муудсаны тэмдэг, Хуушуур олшрох м ах муудсаны тэмдэг гэдэг дээ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.9.42.141)
    Одоо болоо юм биш үү 30н жил та нар идлээ уулаа 4-р сарын 5нд ард түмнээсээ уучлалт гуйгаад улс төрөөс зайл
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Ганаа (203.91.115.42)
    Бааснууд энэ намын нэрийг шороотой хутгаж байна даа, эрдэнэ батэрдэнэ мэтийн гахайнууд байсан цагт АН хэзээ ч нэр төр энээ тэрээ ярих ч юм биш, хараад л зугтана, Хэн ч байсан хараад л сэжиглэнэ, энэ бол бодит үнэн.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • irgen Byumbaa (120.18.81.48)
    Za ta buhen bol uawahgui bolson shuu yaj ch uran dongodood orilood nemergui ta nart itgeh hun ch oldohguu.kkjkjkkkk ardaa bas 4 sug zogsoochihjee .
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Болд лу (202.9.43.167)
    хохь чинь та нар төмөр замын хэрэгээр нь шоронд хатаахгүй яах гэж хамгаалсан юм
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (223.39.188.54)
    БАТТУЛГАДАА араараа нухуулаад бж бай та нар.үүнээс өөр хүн олон бсан шүү Ардчилсан намд.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.64.76)
    ardchlilsan nam bol yalzarsan nam
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 34 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 2 цаг 0 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 2 цаг 4 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 2 цаг 5 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 10 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 2 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 2 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 2 цаг 18 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 2 цаг 21 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 2 цаг 25 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 2 цаг 29 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2 цаг 30 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 2 цаг 31 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 2 цаг 36 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 7 цаг 47 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 8 цаг 0 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 8 цаг 2 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 8 цаг 3 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 8 цаг 3 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цаг 4 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top