x

АТГ, прокурорын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.26) хуралдаан 17 цаг 24 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын  13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцжээ. 

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...”, “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. 

Уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байгааг тэрбээр дурдав. Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо бий хэдий ч хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнууд “хараат бус байдал” гэсэн хуулийн хамгаалалт дор хариуцлагаас нуугдаж байна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Энэ байдал цаашдаа Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулахаар төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн төсөлд Засгийн газрын хуралдаанаас гаргасан саналыг тусгасан байна. 

Танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос хариулт тайлбар авав. Түүнчлэн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Н.Оюундарь, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж санал хэлсэн. “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана … Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг, цаашлаад Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн төсөл хэмээн үзэж буйгаа зарим гишүүн илэрхийлсэн. Харин өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн боломжийнхоо хязгаарт тулсан тул төсөлд тусгасан хэлбэрээр зохицуулахаас өөр гарцгүй тул төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа гишүүд илэрхийж, санал хэлэв. 

Хуралдааны төгсгөлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 42 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 2 цаг 8 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 2 цаг 12 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 2 цаг 13 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 18 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 2 цаг 19 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 2 цаг 22 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 2 цаг 26 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 2 цаг 29 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 2 цаг 32 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 2 цаг 36 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2 цаг 37 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 2 цаг 38 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 2 цаг 43 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 7 цаг 54 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 8 цаг 7 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 8 цаг 9 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 8 цаг 10 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 8 цаг 11 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цаг 12 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top