x

Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын баталсан Татварын багц хуулийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Сангийн сайдын танилцуулснаар шинэ хуулиар:

-50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.

-300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.

-300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, 10 хувийн татвар төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг  буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг ингэж хөнгөвчилжээ. Харин татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор хуульд тусгажээ. 

Мөн Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд аж ахуй нэгж байгууллага, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөх бол 1000 км-ээс дээш алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан байна. Сангийн яамны тооцооллоор эл 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 11.600 иргэн, 141 аж ахуй байгаа бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах 8268 иргэн 55 аж ахуй нэгж байна гэв.

Татварын тухай хуулийн 73.2.2-т заасан “татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол гадаадад зорчих боломжгүй” зүйл анги нь харьяалалгүй, гадаадын иргэнд хамаатай. Энэ заалтыг нарийвчлан тусгасан шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гадаадын иргэд Монгол Улсад их хэмжээний татварын өрөө төлөлгүй гадаадад гардаг явдлыг таслан зогсоох зорилготой аж. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Жишээлбэл, Хятадын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татвартай өртэй байсан боловч, төлөлгүйгээр хилээр гарч явсан. G time гэж корпораци НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч бас хилээр гарч зугатсан. Татварын албанд өртэйгээс гадна олон мянган хүнийг хохироосон. Эдгээрийн улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байсан учраас энэхүү заалтыг оруулсан" гэв.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгох заалт шинэ хуулинд оржээ. Мөн анх удаа үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авсан, барьсан иргэн татварын буцаан олголтоор нэг удаа гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм байна. 

Монгол Улсад 2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас татварын хуулийг  улам нарийвчлах шаардлага үүссэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. Тэрбээр “Монголд үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байна. Аль болох Монголд бага татвар төлөх гэсэн асуудал үүсдэг учраас энэ харилцааг зохицуулах  холбогдох заалтуудыг тусгасан. Ашигт малтмал газрын тосны газраас бусад салбарууд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж байгууллагууд гадаад болон дотоод зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгүй орлогод таван хувийн татвар ногдуулахаар болсон. Үүнд өмнө нь хувьцаа гэж байсныг хэлэлцүүлгийн явцад хассан.

Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Арилжааны банкны гадаад дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл  өрийн хэрэгсэлд буцаан гаргаж буй татварыг таван хувь болгохоор хуульд тусгалаа. Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуй нэгжүүдэд бус эрсдэлийг нь үнэлж шалгалтыг хийнэ. Иймд татварын алба, байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, улсын байцаагч албан тушаалын эрхээ хэтрүүлэх болон татвар төлөгчийн нууцыг задруулсан тохиолдолд 10 хүртэлх жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасахаар татварын багц хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах боломжийг нь хааж өгсөн гэсэн үг. Ямар нэгэн хохирол учирвал гэм буруутай албан хаагч төлөхөөр тусгасан. Үндэстэн дамнасан корпорациудаас татвараа гүйцэт авдаг болно гэж үзэж байна.

Хуулийн өөрчлөлт хийснээр бидэнд Европын холбооны хар жагсаалтад орох асуудал арилж, ийм эрсдэл дахин гарахгүй. Хоёрдугаарт 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдэж, татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрмийг хэрэгжүүлээд Монгол Улсад гаднын орнуудаас мэргэжилтнүүд ирж ажиллана. Ингэхдээ Үндэстэн дамнасан корпорацуудаас татварыг гүйцэт авдаг болох чиглэлд хамтарна. Мөн  Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Гааль, татварын мэдээллийг нэг системд оруулах чиглэлд анхаарч, энэ ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mk (49.0.137.112)
    shine compani baiguulaad 300-1.5 hurtleh orlogoo nuuchval yaahiim boloo
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.216.94)
    2 биш 10 хувиа бүтэн авмаар байна шүү.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 2 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 2 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 2 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 2 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 2 цаг 27 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 2 цаг 31 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 2 цаг 34 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 2 цаг 38 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 2 цаг 41 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2 цаг 42 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 2 цаг 44 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 2 цаг 49 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 8 цаг 0 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 8 цаг 13 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 8 цаг 14 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 8 цаг 15 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 8 цаг 16 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цаг 17 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top