x

Н.Ариунболд: Ц.Нямдорж сайдад нотлох баримт байгаа бол шүүхэд гаргаж өгөх хэрэгтэй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өнгөрөгч долоо хоногт (энэ сарын 21) С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийж, "Хэргийн яллагдагч нарыг энэ хэрэгт холбоогүй, эрүү шүүлт хэрэглэж зохиомол хэрэг хүлээлгэсэн байна" гэсэн билээ. Өчигдөр уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонсоод эрүүдэн шүүсэн баримт болох бичлэгийг олон нийтэд үзүүлэх, ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх шийдвэр гаргаад байгаа. Уг асуудалтай холбогдуулан хуульч Н.Ариунболд өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Н.Ариунболд: 

-"УИХ, Засгийн газрын гишүүд шүүхийн гаргасан шийдвэр рүү дайрсан мэдээлэл хийж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрсөн, Үндсэн хуульд нийцэхгүй, шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон оролдлого гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн шиг эрүүдэн шүүсэн, 1937 оны хэлмэгдэл  давтагдсан нотлох баримт байгаа бол Засгийн газар, намын бүлэгт бус шүүх, прокурорт хандах шаардлагатай. Ардчилсан эрх зүйт оронд нэг ч иргэн хэлсээр шийтгэгдэх ёсгүй. Шүүх, прокурорт хандалгүйгээр Засгийн газар, намын бүлгийн хуралдаанд танилцуулж байгаа нь хуульд нийцэхгүй, шүүхийн бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нотлох баримт байгаа бол шүүх, прокурорт яаралтай хандахыг шаардаж байна” гэлээ.

Сануулахад Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнгөрөгч лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдааны дундуур мэдээлэл хийж, “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлаар ҮАБЗ-д мэдээлэл өгнө. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Одоо тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очсон. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна” гэсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Ganaa (66.181.160.1)
    Hezee ch hiisen bichleg ym bilee zoriudaar hiisen kino ch ym bil uu. Yagaad huuli hynaltin baiguullagad ogohgui shoudaad bga iym bol
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Сэлэнгэ (202.9.43.167)
    Нямдорж захиалагч нь юм бишүү алуурчид нь захиалагчаа илчилэх гээд байгаа юм бишүү тэгээд амь тэмцээд буруугүй шоронгоос гарганна шүүх прокорыг сольно төмөр зам идчихсэн Баттулгагыг торгоё гээд байгаа юмаа даа бусадаар Нямдорж Баттулга 2 хэзээ ийм сүрхий найз байсан юм Баттулгагыг төрөөс зайлсанд баяр хүргэе гэж басан хүн ш дээ Нямдорж бол хэн алсан хэн захиалсаныг сайн мэдэж байна
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.57.92.47)
    Shuuhed ogood oorchlolt garahgui zuiliig dahiad shuuhed og gesen medegdel hiigeed bgaa huulichdiig oilgohgui yum naad yariad bgaa shuuh chin bolohgui bolson bna gedgiig olon niit mongol heleer heleed bna
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.192)
    Күй тэр шүүх, прокурор нь хуйвалдаад, хаацайлаад, дарж нуугаад, шударга бус шийдвэр гаргаад болохгүй бол яах болж байна вэ? ТЭГЭЭД...
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.143.107)
    Шүүхийн шийдвэр гарч байж гэм буруутай буруугүйг тогтооно .гэм буруугүй гэж шүүх тогтоогоогүй байхад хууль зүйн сайд н гүйж очиж уучлал гуйдаг аан энэ мөнүү
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зшчин (103.26.193.247)
    бузар нэртэй хогын шаарнууд гар хөл шүлсээ үсэргэсэн долоогч нарыг дүүжлэсэн багадана
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.179.184)
    Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Мажигсүрэн хятад иргэнтэй хуувилдаж Монгол иргэдийг яллаж шоронд явуулах гэж байна энэ асуудлыг холбогдох газар нь хяналтандаа аваачээ
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • БАТ & БАТ (66.181.160.8)
    ѲѲРСДИЙН НЬ БУЗАР БУЛХАЙГ ѲѲРСДѲѲР НЬ ШАЛГУУЛНА ГЭЖ ЯМАР ЮМ БАЙСАН ЮМ ! ! ! ОДОО БАЙЖ БАЙГААД Л БИ ХУУЛЬЧ ХҮН ГЭЭД Л БАРАГ ХҮН БҮХЭН МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ БОЛОО ЮУ ? ? ? ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ѲМНѲ НЬ ДУУГАРЧ БАЙ ! , ѲѲР ДУУГАРАХ ОЛОН ЮМ БАЙНА ? ЦААНА ЧИНЬ !
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (202.55.188.44)
    МАНАНгийн угаадас долоогчид зайлаа.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.206.195.34)
    нямкаг цэцэд өгчих юмсаан
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.113.82)
    нэг иймэрхүү хулгайч царайлсан залуучуудыг шүүх хууль хяналт ард түмэн хараад ав хам хэрэгтнүүд шүү Батзаяа гээд лбгдржийн хэвтэш нэг авгай гонгиноол байгаа МН тв багаас 30 шахам сая төгрөг хулгайлаад арилсан хүн нөгөөх нь хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгсөн байдаг батчимэг оюунгэрэл гээд зулбуулсан гаргасан өөр ч хүмүүс бий
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Сүрэн (202.9.42.191)
    ер Зоригийг хэн алсан хэн захиалсаныг Нямдорж сайд мэдээд байгаа юм бишүү сайд хүн шүүхийн шийдвэрийн эсрэг энэ 2 хүн алаагүй хэлмэгдчихлээ гээд хэлчихлээ бүр хариуцлагатайгаар тэгэхээр хэн алсаныг нь мэдэж байна гэсэн үг Нямдоржоос мэдүүлэг аваач
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 46 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 2 цаг 12 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 2 цаг 16 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 2 цаг 17 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 2 цаг 22 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 2 цаг 23 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 2 цаг 26 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 2 цаг 30 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 2 цаг 33 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 2 цаг 37 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 2 цаг 41 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2 цаг 42 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 2 цаг 43 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 2 цаг 48 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 7 цаг 59 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 8 цаг 12 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 8 цаг 14 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 8 цаг 15 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 8 цаг 15 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цаг 16 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top