БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилж байна.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээс онцлон хүргэж байна.
- 10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулна.
- 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. 1,500 айл түрээслэх боломжтой болно.
- Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо.
- Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр тохиров
- Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ.
- Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов
- Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав.
Хөтөлбөр ёсоор БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана.
Мөн БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа юм.