x

МАН-д матарлагдсан "ёс зүй"

“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “ЖДҮ-чид бол хулгайч, гэмт хэрэгтнүүд мөн” гэж ярилцлага өгсөн чинь доорх сэтгэгдэл нь “Чамд ямар хамаатай юм” гэнээ. Зарим нь “том хулгайчдаа чадахгүй байж ЖДҮ гэж жижиг юм ярилаа” гэнэ. Үгүй тэгээд ЖДҮ-г жижиг гарууд нь ярихгүй бол өөр хэн ярих юм? Х.Баттулга ярих уу? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ярих уу? Том хулгайчид нь бол илүү том хулгайлахаа л бодно шүү дээ. Төмөр зам, Эрдэнэт, Майдар хот гэх мэтчилэн.

Майдар хотын эхний ээлжийг 2030 онд ашиглалтад оруулж 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх юм гэнэ лээ. Тэнд нь мань мэт шиг жижиг хүмүүс багтана аа гэж бодож байна уу? Улаанбаатарыг утаатай нь, үмхий самхайтай нь, түгжрэлтэй нь хаячихаад өөрсдөө сэрүүн дэнжид ханаа хатгасан шиг, 100 тохой майдартаа нүглээ даатгасан шиг биднийгээ элэглэж суух байлгүй. Аз таарвал шүү дээ. Аз нь таарахгүй бол 40 тэрбум доллар нь (ШХАБ-аас орж ирэх юм гэсэн) төмөр замын 280 сая долларын (760 тэрбум төгрөг) араас шороонд булагдаад өнгөрнө.

Тийм байхад л “Монгол ялаад байна” гээд хөөрөөд байгаа “жижиг гар”-уудыг ойлгохгүй юм. Энэ бол бидний л сэтгэлгээний хэт “авангардист” байдал юм даа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 2018 онд бичиж нийтлүүлсэн “Манайд мартагдсан ёс зүй” гэж мундаг нийтлэл бий. Нийтлэлч Баабар тэгэхээс тэгэх гэсэн шиг одоо болтол baabar.mn сайтын баруун буланд өнжүүлдэг юм. Нөгөө “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өдөр бүр надад сануулж бай” гэдэг шиг.

Тэнд нь“Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Манайхан тэднийг хараад шүүрс алддаг. Энэ бол улс төрийн ёс зүй юм” гэх мэтчилэн бичсэн байдаг юм.

Атал нөгөө хүн маань ердөө зургаа сарын дараа сайд болоод нөгөө ёс зүйгээ мартсан. Одоо нэгэнт ЖДҮ мэтийн жижиг юмаар хөөцөлдөх “жижиг гар” биш болжээ. Эрдэнэт энэ тэр гэсэн унац ихтэй том асуудлаар занималддаг болсон байна. Хэрвээ тийм биш байсан бол өнөөдөр хуралдаж байгаа ээлжит бус чуулганаар АТГ-ын даргын (хугацаа дууссан) томилгоо ярихын оронд тэнд шалгагдаад байгаа 49 гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулж ирээч ээ гээд Ерөнхий прокурорыг шалж суух ёстой хүн шүү дээ. Ёс зүйгээ бодвол.

Яг үнэндээ УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас авсан тэрбум төгрөг чинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн мэдүүлээгүй хандивын дэргэд 150 дахин их мөнгө байхгүй юу. Бүр гишүүн тус бүр шүү дээ.

Гэтэл манайхан ёс зүйтэй гишүүд “жижиг хулгай ярихгүй ээ” л гэж байна. Одоо тэгээд ЖДҮ-г шалгаж байгаа АТГ-ын удирдлагыг өөрчилөхөөр дараачийн дарга нь ЖДҮ-г шалгахгүй гэсэн үг үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.126.89.3)
    ЖДҮ гийн тэрбум шахуу төгрөг наад том хуогайч нарт жижиг л байх даа. Хамгийн гол нь Үүгээр УИХ аас гарах бүх шийдвэриыг худалдаад авсаыг ойлгохгүй орк, зоомбинуудыг яая даа өөрсдийнхөө ирээдүй вунд очих гээд байгааг мэдэхгүй л юм даа.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Муухай монгол хүн (66.181.161.38)
    гэнэн тэнэг хүмүүс шүү монголчууд коммунистуудыг улс оронд хэрэгтэй юм хийнэ бодоод байх шиг. Гэхдээ мангарууд өөрсдийгөө дэмжиж байгаа гэж бодвол үлгэр. Зүгээр л муухай монгол хүний зангаар хүний мууд дурлаж хэн нэгнийг цаазлуулах эсвэл хөрөнгийн хураалгачих санаатай л тачаадаж байгаан гэхдээ та нарыг бас тэгнэ шүдэ
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ЖДҮ үнэндээ 60 тэрбумаас том л доо. Улс оронд өгөх ашиг, дотоодын нийт бүтээгдэхүүн, ажлын Баяр, цалин орлого гээд нийгэмд өгөх үр дүн нь тэрбумаар хэмжигдэхгүй, гэмт хэргийн хувьд 60 тэрбумтай адил харагдаж мэдэх ч энэ УИХ-ын ёс зүйн хувьд зүгээр л аймшиг. Цаасан дээр буулгаж цахимаар цацуулаагүй ч эрх бариж бгаа намууд урьд нь ч одоо ч төрийг адилхан мөнгөөр үнэлж ирсэн. ЖДҮ.г зөв гэж бодож бгаа хүмүүс бол зүгээр л зомбинууд... ийм хүмүүс л энэ бузар бүхний шимт хөрс нь болж бдаг юм.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.61)
    Хулгай хийсэн бол ярих л асуудал юу нь буруу юм жаахан шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүхэн хятад хужаа долигонуур л болох юм даа.энэ засгаас лав би л сайн сайхан юм олж харахгүй л байна
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • irge (64.119.27.37)
    oyunerdene gej teneg jaahan ym unshaach erguu tulug shig ym ymand oroltsood l... turiin albaa tubshin bolgooch
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.9.42.131)
    Хөвөнд боосон чулуугаар сэм сэмхэн цохих хэн нэгэн олдолгүй дээ.Их хулгайгаа цэгцэлж байгаа бол сайн хэрэг.ЖҮД мэтийг яая гэхэв.Асуудал үнэхээр том болсон шүү.Нэг улсын хяналтанд ороход тун дөхчихсөн байна.Тийм учраас ЖҮД-г дараагийн хэрэг гээд байгаа юм.ЖҮД-тэй тэмцвэл энэ засаг ч огцрох болно.Огцорвол,Ард түмэн биш МАНАН хожно.Энийг мэдэхгүй байна уу,Эрхэм бичигчээ.Тэгэхээр чи энийг харахгүй байна уу,эсвэл шударга царайлж МАНАН-д тус болж явна уу.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Сүх (112.72.11.103)
    Ээ яг үнэн бөлгөө
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зоригт (202.131.231.22)
    Зөв л юм бичсэн бн шүү дээ хулгайд жижиг том гэж бдаг юм уу адилхан л ярих хэрэгтэй шүү дээ
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.160.76)
    Энэ одоо юугаа бичээд байгаа ............дурак вэ.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • азаа (202.126.89.146)
    хѳлсний бичээч
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.45.208)
    ЖДУ яах вэ чүүд, монгол ялна чуудыг бурхан"өршөөг"
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 3 цаг 6 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 3 цаг 6 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 4 цаг 35 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 3 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 5 цаг 11 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 5 цаг 20 мин 1968 оны Чехословакийн хавар 5 цаг 48 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 2 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 7 цаг 36 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 7 цаг 45 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 8 цаг 6 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 56 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 9 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 9 цаг 45 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top