x

ФОТО: МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" байт харвааны тэмцээн боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын байт харваан холбоо, "Хөх чоно" групп хамтран МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" байт харвааны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 9-10-ны хооронд боллоо. 

П.Мөнхтулга нь МБХХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2018 онд сонгогдсон бөгөөд өнгөрөгч оны наймдугаар сард "360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар" байт харваан гадаа талбайд дэд бүтээн байгуулалт болгож хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл Дэлхийн хамгийн том Олимпын таван цагирагийг сүндэрлүүлсэн юм. Мөн тус бүтээн байгуулалт нь “Бөртэ чоно-2018”-ын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан юм. 

МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулга:

-"Энэ тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаадаа баяртай байна. Манай монгол харваачид үеийн үеэд манлайлагч байсаар ирсэн, спортын түүхэнд хамгийн анх МУГТ Д.Дэмбэрэл дэлхийн аварга болж байсан түүхтэй. Энэ тэмцээнээс улбаалан олон арван тив дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэмцээн бүхэн тамирчин хүнд амжилтаа ахиулах шинэ урам зориг, ухаарал өгдөг. Бай шагнал авсан ч, аваагүй ч тэмцээнд оролцож, өрсөлдөж байна гэдэг нь өөрөө шагнал юм шүү. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиндаа баярлалаа" гэлээ.

Тус тэмцээнийг олон улсын байт харвааны холбооны /WA/ дүрмийн дагуу 18 метрийн зайнд /заалны-Indoor/ Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангилалаар зохион байгуулжээ.

"МАРТ-8" тэмцээнд 10 байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" тэмцээнд "Хангарьд" спорт хороо аваргаллаа. 

Тэмцээний дүн:

Байгууллагын дүнгээр

Тэргүүн байр : 30 оноогоор "Хангарьд" спорт хороо
Дэд байр : 26 оноогоор "Добу Мэргэн" клуб
Гутгаар байр : 25 оноогоор "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй баг:

Алтан медаль: "Төв аймаг" Төв аймгийн клуб
Мөнгөн медаль: "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй баг:

Алтан медаль: "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Холимог баг /эрэгтэй, эмэгтэй/:

Алтан медаль: "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: "Нийслэл Өргөө" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Э.Нармандах "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: Д.Дашнамжил "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Б.Базыр "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Д.Мирослава "Алдар" спорт хороо
Мөнгөн медаль: Б.Буд-Алтай "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: Ж.Дагийжанчив "Добу Мэргэн" клуб

Кампоунд ганцаарчилсан:

Алтан медаль: Ш.Даваахүү "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Л.Алдар "Алдар" спорт хороо
Хүрэл медаль: Л.Мөнхбаатар "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Ц.Цэнгүүн "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Т.Билгүүн "Алдар" спорт хороо
Хүрэл медаль : Э.Батбилэг "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Н.Бямбабаяр "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: М.Гэгээн "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Г.Оюунгэрэл "Хангарьд" спорт хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 1 цаг 57 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 0 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 13 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 16 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 23 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 26 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 30 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 35 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 44 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 10 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top