x

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ мөсөн талбайд Монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харууллаа

ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам болж байна. Тус наадамд дэлхийн 58 орны 3800 оюутан тамирчин оролцож байгаа юм. Монголын тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаагаас уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ нэгэн түүхийн хуудсыг эхлүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан эхлэж, тамирчид богино үзүүлбэрээ толилуулсан юм. 

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр 35 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчин Г.Марал-Эрдэнэ 24.75 оноог авч, 30-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг хараахан авч чадсангүй.

Энэ төрөлд Япон, ОХУ, Казахстан, Армен, Францын тамирчид 60-аас дээш оноо авч тэргүүлжээ. 

Уран гулгалтын түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ Япон улсад дасгалжуулагч Козука Сачикогийн удирдлаган дор бэлтгэлээ хийдэг байна. 

Г.Марал-Эрдэнэ нь 5 настайгаасаа Японд амьдарсан, тус улсад суралцахын зэрэгцээ алдарт Мао Асадагийн багт хичээллэж, шоу тоглолтод нь оролцдог тамирчин. Олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао 2017 онд зодог тайлан, одоо “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулж байгаа аж. Энэ жил Японы 21 хотод тоглох юм байна. Манай тамирчин эхний 2 шоунд нь оролцоод Универсиад наадамд оролцохоор Красноярскт ирсэн билээ. Мөсөн талбайд монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харуулж, өвлийн спортын уран гулгалтаар Монголын залуучууд дэлхийд өрсөлдөх боломжтойг Г.Марал-Эрдэнэ охин эхлүүллээ.

Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, медальтнууд тодорно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.81)
    баярласан аа сайн байсан ... шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлсэн ш дээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • B.Davaajav (78.191.42.0)
    Delhiid mongol ulsiinhaa neriig duursagsan aldartai tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (78.191.42.0)
    Mongol ulsinhaa neriig delhiid duursagsan sain tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 2 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 5 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 18 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 21 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 27 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 31 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 35 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 40 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 49 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 15 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top