Хятадын Xiaomi компани Mi9 SE, Mi9, Mi9 EE гэсэн гурван ухаалаг утсаа танилцууллаа. Гол нь Mi9 ухаалаг утас 6,39 инчийн диагональтай Full HD+ шийдэлтэй AMOLED дэлгэцтэй бөгөөд Snapdragon 855 гэх топ процессор авсан байна. Зайн эзэлхүүн нь 3300 мАч гэнэ. Тус тус 6 ба 8 gb шуурхай санамжтай хоёр хувилбараар хийгдэх гэнэ.
Гажет нь Самсунгийн үйлдвэрлэлийн AMOLED-матрицыг авсан байгаа ба шийдэл нь Full HD+ (2340×1080 цэг) мөн хурууны хээний сканертай. Дэлгэцийн гэрэлтүүлэг нь 600 нит хүрдэг ба утасны нүүрэн талын 91 хувийг эзэлжээ. Дээд талд дусал маягийн ухаасанд сельфи камерын 20 mp шийдэлтэй, 1080p форматаар видео бичих AI, HDR зэрэг байрлажээ.
Xiaomi Mi9 аппарат үндсэн суурь нь шуурхай, нэг талстын систем Qualcomm Snapdragon 855 байна. Чип сетын үндэс нь процессорын цөм Kryo 485 бөгөөд тэр нь гурван кластераар хийгджээ. Эхнийх нь хамгийн сайн үйлдэлтэй тактын 2,84 хэлбэлзэлтэй, хоёр дахь нь арай удаан 2,42, гурав дахь нь эрчим хүч хэмнэлтийн горимтой бөгөөд цөмийнх нь давтамж 1,8.
Mi9 тоглоомын утас гэж зарлагдаж байгаа ба хиймэл ой санамжийн Game Turbo технологиор гайхуулж байна. Хоёр гурван жил өнгөрсөн ч төхөөрөмж хамгийн хүчтэй тоглоомуудыг явуулсаар байх чадвартай ажээ.
Xiaomi Mi9 нь утасгүйгээр 20 ватт-ын цэнэг авна. Мөн түүний дэлгэц дотор хурууны хээ мэдрэгч болон хаана байгаагаа тогтоох GPS-модультай.
Төхөөрөмжийн нэг онцлог нь ердийн, өргөн өнцгийн, телевизийн давхар гурван камер болж байна. Үндсэн сенсорт 12-Мп Samsung S5K3M5 зэргийг нэмж суулгасан байна. Xiaomi Mi9 үндсэн цэнэг 3300 мАч багтаамжтай.
М.Цогт