Puma брэнд дуучин Селена Гомезтэй 2017 оноос хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаад дуучин Селена Puma-д зориулан бүтээсэн шинэ кетээ танилцуулсан бөгөөд өөрөө кетнийхээ сурталчилгаанд тогложээ. Калифорни хотоос сэдэвлэсэн энэхүү зураг авалтад дуучин Селена Puma Cali нэртэй цагаан ултай кет өмсөн зочид буудлын өрөөнд зургаа даруулсан байна. Дуучин бүсгүй мөн Puma-гийн хар даашинзаар гоёсон нь эмэгтэйлэг атлаа спортлог төрх бий болгожээ.