x

МБХХ-ны ерөнхийлөгч П.Цагаан Японы Оказаки хотод бэлтгэл хийх байт харвааны тамирчдаа үдлээ

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнөөдөр Японы Оказаки хотод Японы байт харвааны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр мордож буй байтын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нартай уулзан амжилт хүсч, амжилт дүүрэн ирэхийг ерөөлөө. 

Байт харвааны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн хоёр дасгалжуулагч, арван тамирчин нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй хөлгийн жолоо залж байна. Манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ийнхүү эхэлж байна.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, туслах дасгалжуулагч Г.Жамъяангомбо, Үндэсний шигшээ багийн тамирчин /эрэгтэй/ ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Спортын мастер Б.Пүрэвсүрэн, Ө.Тэнгисболд, Ө.Нэхийт, /эмэгтэй/ ОУХМ Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Спортын мастер Б.Мишээлт, Спортын дэд мастер Б.Уянга нар багтаж байгаа юм. 

Тамирчид Япон улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд үргэлжлүүлэн Тайланд улсад бэлтгэл хийж, ирэх сарын 24-31-нд Азийн цомын төлөөх тэмцээнд оролцох юм. Азын цомын тэмцээн нь дөрвөн цувралтай бөгөөд манай баг тамирчид эхний тэмцээндээ оролцоно. 

Монголын байт харваан холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьснаар ноён Ү.Ясүхиро түүний хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Байт харваан баг тамирчид Дэлхийн дөрвөн том тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд эхлээд Азийн Цом, дараа нь Турк улсын Анталиа хотод болох Дэлхийн Цомын тэмцээнд оролцох юм. Үргэлжлүүлээд Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 5 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 8 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 21 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 24 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 30 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 34 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 38 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 43 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 52 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 18 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top