x

Олимпийн медалийг электроникийн хаягдлаар хийнэ

Токиогийн 2020 оны зуны олимп зохион байгуулах хорооныхон спортын энэ их наадмын шагналын медаль хийхэд зориулан ашиглахаа больсон 50 тонн орчим электрон техник цуглуулсан гэнэ. Энэ төхөөрөмжүүдийг хийхэд ашигласан үнэт металлуудыг нь ялгаж их наадмын медаль хийхээр болсноо Олимп зохион байгуулах хороо баасан гаригт мэдээлжээ.

“Үйлдвэрлэхдээ үнэт металл оруулсан, хуучирч муудан, ашиглагдахаа больсон, эдэлгээнээс гарсан электрон төхөөрөмжүүдийг цуглуулах ажил ирэх гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ” гэж зохион байгуулагчид тэмдэглээд “Нийгэм, компани, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хангалттай тоног төхөөрөмж цуглараад байгаа” гэсэн байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 4000 гаруй цуглуулах цэг байгуулсны ачаар гар утас, дүрс бичлэгийн камер, зөөврийн компьютер гээд 47 тонн гаруй тоног төхөөрөмж цуглуулаад байгаа юм байна.

Зуны олимпийн шагналын бүх медалийг хийхийн тулд нийтдээ долоон тонн орчим үнэт металл хэрэгтэйн дотор хүрэл 2700, мөнгө 3500, алт 28 кг шаардлагатай гэж тооцож байгаа юм.

Зохион байгуулагчид энэ төслөө нэгдүгээрт Японы нийт ард иргэд, нийгмийг зуны олимпийн бэлтгэл ажилд хандуулж оролцуулах, хоёрдугаар байгаль экологийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болгох зорилготой гэж байна.

Байгальд ээлтэй бамбар

2020 оны Токиогийн зуны олимпийн бамбарыг хийхдээ дахин боловсруулсэн хөнгөн цагаан ашиглахаа зохион байгуулагчид мэдээлжээ. Ийм бүтээгдэхүүнийг 2011 онд Фукусимад болсон газар хөдлөл, цунамид нэрвэгдэгсдэд зориулсан түр сууц барихад ашиглаж үр дүнтэй болохыг нь мэдсэн юм.

Харин одоо олимпийн бамбар хийхэд 10 мянган ялтас металл шаардлагатай болж байгаа гэнэ. Гэхдээ олимпийн галыг өртөөлөн Токиод хүргэхэд яг хэдэн бамбар хэрэгтэйг яг гаргаагүй байгаа юм байна.

Харин бамбарын түлшинд түүхэнд анх удаа устөрөгчийн түлш ашиглана гэж зарлажээ. Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бадамлах олимпийн гол бамбарыг ч ийм түлшээр асаах юм байна. Ийм түлшний гал ямар ч өнгөгүй учраас нэмэлт төхөөргийн тусламжтайгаар ямар ч өнгөтэй болгож болно гэнэ.

Токиогийн олимпийн галыг 2011 оны аймшигт цунамийн ойг дурсан гуравдугаар сарын 11-нд асааж, гуравдугаар сарын 20-нд Японд аваачин олимпийн бамбарын буухиа Фукусимагаас эхлэн Японы нутгаар 121 хоног аялах юм. Үүний 15 хоногт нь нийслэл Токио орчмын дагуул хотуудад аялах бол бусад аймаг бүс нутагт тус бүр хоёр хоног л аялах юм байна.

Японы олимп

Зуны XXXII олимпийн тоглолт Японы нийслэл Токиод 2020 оны долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 24-ний өдрүүдэд болно. Зохион байгуулагчид энэ наадмын төсвийг хоёр их наяд иен буюу 17,8 тэрбум ам.доллараар төлөвлөөд байгаа юм. Энэ наадмын бас нэг онцлог нь тэмцээн уралдаан болох бүхий л талбай, спортын байгууламж нь тамирчдын байрлах олимпийн хотхноос найман км-ээс холгүй байхаар зохион байгуулж байгаа гэнэ. Энэ нь зохион байгуулагчид, тамирчид, хөгжөөн дэмжигчдийн цагийг хэмнэх, амралт, аялж зугаалах чөлөөт цагийг нь нэмэгдүүлэх зориулалттай гэжээ.

Япончууд энэ удаагийн зуны олимпоор, жолоочгүй такси, солирын бороон гэрлэн шоу, робот орчуулагч, сайн дурын ажилтан гээд олон шинэ зүйлээр бэлэг барихаар бэлтгэж байгаа юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 13 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 16 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 29 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 32 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 39 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 42 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 46 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 51 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 0 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 26 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top