x

Байт харвааны “УЛИРЛЫН НЭЭЛТ” тэмцээнд Хангарьд спорт хороо аваргаллаа

Монголын Байт харваан холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “УЛИРЛЫН НЭЭЛТ” байт харвааны заалны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. 

Уг тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Байт харваан спортыг олон нийтэд сурталчилах, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг бэлтгэх зорилгын дор зохион байгуулагдлаа.

Байт харваан спортын Заалны /Indoor/ тэмцээн нь 18 метрийн зайнаас харвадаг ба зогсоолоос аравч хүртэлх зай юм.  

Тэмцээнийг Рекурв болон Кампоунд нумны төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе насны ангилалаар явуулав. Тамирчид хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө өрсөлдлөө. 

Энэ жилийн "УЛИРЛЫН НЭЭЛТ" тэмцээнд "Хангарьд" спорт хороо аваргаллаа. 

"УЛИРЛЫН НЭЭЛТ-2019" тэмцээний медалийн дүн:

Байгууллагын дүнгээр

Тэргүүн байр : 35 оноогоор "Хангарьд" спорт хороо
Дэд байр : 18 оноогоор "Хэнтий" Хэнтий аймгийн клуб
Гутгаар байр : 17 оноогоор "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй баг:

Алтан медаль: "Алдар" спорт хороо
Мөнгөн медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб
Хүрэл медаль: "Ирээдүйн Одод" Эрдэнэт хот, Спортын сургууль

Рекурв Эмэгтэй баг:

Алтан медаль: "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Холимог баг /эрэгтэй, эмэгтэй/:

Алтан медаль: "Хангарьд" спорт хороо (Жайна, Чулуунбаатар)
Мөнгөн медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб (Энхзул, Давхарбаяр)
Хүрэл медаль: "Хангарьд" спорт хороо (Гэгээн, Дашнамжил)

Рекурв Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Д.Дашнамжил "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: У. Чулуунбаатар "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Т. Аблай "Ирээдүйн Одод" Эрдэнэт хот, Спортын сургууль

Рекурв Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: М.Золзаяа "Нийслэл Өргөө" клуб
Мөнгөн медаль: Э.Энхзул "Хэнтий" Хэнтий аймгийн клуб
Хүрэл медаль: Б.Буд-Алтай "Добу Мэргэн" клуб

Кампоунд ганцаарчилсан:

Алтан медаль: Н.Өлзийхутаг "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Л.Мөнхбаатар "Алдар" спорт хороо
Хүрэл медаль: Ш.Даваахүү "Хангарьд" спорт хороо

Рекурв Өсвөр Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Б.Дөлгөөнмөрөн "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: Т.Билгүүн "Алдар" спорт хороо
Хүрэл медаль : Б.Цэрэнпүрэв  "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Өсвөр Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: М.Гэгээн "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Ё.Намуунзул "Алдар" спорт хороо
Хүрэл медаль: Н.Минжинсор "Ирээдүйн Одод" Эрдэнэт хот, Спортын сургууль

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд есөн байгууллагын 80 гаруй тамирчид оролцож цэц мэргэнээ сорив.

Image may contain: one or more people

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Я.Уламбаяр (202.126.89.29)
    Хүү У.Чулуунбаатар болон хангарьд спорт хорооны тамирчидад спортын өндар амжилт хүсье..
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 7 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 10 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 23 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 26 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 32 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 36 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 40 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 45 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 54 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 20 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top