x

Тамаваши анх удаа түрүүлж, Монголоос түрүү авсан долоо дахь бөх боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Токио хотод болсон башёгийн сүүлийн өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил 13 давж, түрүүллээ. 

Тэрээр эзэн хааны цомыг анх удаа хүртэж байгаа бөгөөд Монгол бөхчүүдээс түрүү авсан долоо дахь бөх боллоо. Ингээд монголчуудын нийт башёгийн түрүү 83 болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил араас хамгийн ойр даваатай бөх бол сэкивакэ Такакэйшёо байсан бөгөөд тэрбээр 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлэв. Башёгийн сүүлийн өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тэргүүлж эхэлсэн. Хоёр бөх 12 дахь өдөр учраа таарахад Тамаваши давснаар тэдний даваа адил 10 болж тэнцсэн юм. Тэмцээний дундуур ёкозүна Кисэносато зодог тайлж, Хакүхо, Какүрюү аваргууд гэмтсэн нь олон бөхчүүдэд боломж гаргаж өгсөн гэхэд болно. Тамаваши боломжыг ашиглаж, 13 даваа, хоёр унаатайгаар дээд зиндаанд түрүүллээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил нь мэргэжлийн сүмод анх 15 жилийн өмнө орж байсан бөгөөд дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч башёг өнжиж байгаагүй юм байна. 34 настай тэр Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дугаарт бичигдсэн содон амжилтын эзэн болжээ. Түүний өмнө кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг бөгөөд 2012 оны тавдугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж байсан юм.

Ийнхүү Катаонами дэвжээнээс 48 жилийн дараа түрүү бөх төрж байна. Дашрамд дурьдахад, Тамаваши Б.Мөнх-Оргилыг башёд түрүүлсэн өдөр буюу өчигдөр түүний гэргий хоёр дахь хүүгээ төрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 7 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 10 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 23 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 26 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 32 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 36 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 40 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 45 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 54 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 20 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top