x

Л.Болд: Надад зээл өгсөн нь үнэн бол Ерөнхий сайд нь тайлбараа хий!

УИХ-ын гишүүн Л.Болд цаг үеийн нөхцөл байдлаар төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын удаа дараа хийсэн гүтгэлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан тайлбар ирүүлэхийг шаардсан байна.

Тэрээр “Улстөржилт, өшөө авалт, гүтгэлэг доромжилж туйлдаа хүрч байна. Бүх хэлбэрээр Ж.Мөнхбат гишүүн намайг байн байн гүтгэж байна. Тиймээс би Ерөнхий сайдад хандаж албан бичиг хүргүүлж байгаа. Засгийн газрыг огцруулахтай холбогдуулан надад Засгийн газраас 30 тэрбум төгрөг, эсхүл 8 сая долларын хөнгөлөлттэй зээл олгосон гэх гүтгэлгийг удаа дараа хийсэн тул үүний тайлбарыг Засгийн газар албан ёсоор өгөх ёстой. Яагаад гэвэл Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяа. Үнэхээр Хөгжлийн банк Богд банкинд хүүгүй зээл өгсөн юм уу, үгүй юу энэ тайлбарыг Ерөнхий сайдыг чуулган дээр танилцуулахыг шаардаж байгаа, үүний зэрэгцээ Ж.Мөнхбат гишүүний хийсэн гүтгэлэгтэй нь холбогдуулан хуулийн байгууллагад хандаж байна” хэмээсэн.

Мөн Л.Болд гишүүнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд явуулж байгаа албан бичигт “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Л.Болд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдах явдал тасралтгүй гарч байна. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас Богд банкинд 30 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн” хэмээх утга бүхий гүтгэлгийг удаа дараа улс төрийн хэрэгсэл болгон ашигласаар байна. Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгснийхөө шагналд УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авч Богд банкинд шилжүүлсэн” гэсэн утга бүхий гүтгэлгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаан болон хэвлэлийн хуралд олон нийтийн өмнө удаа дараа (тараасаар байна. Энэхүү гүтгэлэгт дурдагдаж байгаа Та болон таны Засгийн газартай холбоотой асуудал үнэн эсэх талаархи албан ёсны тайлбараа яаралтай УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахыг танаас шаардаж байна” хэмээн дурджээ.

Н.Ундар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.251)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 9 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 35 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 39 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 40 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 45 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 46 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 49 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 53 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 56 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 18 цаг 0 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 3 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 4 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 5 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 11 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 21 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 34 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 36 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 37 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 38 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 39 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top