x

А.Мэргэн: Хоккейн спортыг хоёр тархиараа тоглодог

Шайбтай хоккейн шигшээ баг 2018 оны шилдэг багаар шалгарч, “Бөртэ чоно” цомын эзэн болсон. Тус багийн дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа.

-Танд болон танай багт “Бөртэ чоно” цомын эзэн болсонд баяр хүргэе. Энэ жил танай баг ямар амжилт гаргаж энэ шагналын эзэн болов?

-Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд манай баг 2013 оноос хойш амжилттай оролцож ирсэн. 2013-2016 онуудад хүрэл медаль, 2017 онд мөнгөн медаль хүртсэн. Харин энэ жил бид медалийн өнгөө хувиргаж, анх удаа аваргын алтан медаль зүүлээ. Манай тамирчдын хувьд маш хүнд нөхцөлд бэлтгэл сургуулилт хийдэг. Голын мөсөн дээр шахуу бэлтгэл хангаад, Азид аварга болно гэдэг том амжилт л даа.

-Тэгэлгүй яахав. Жилийн дөрвөн улиралтай манайх шиг улсын тамирчид өвлийн, тэр дундаа багийн спортоор ийм том амжилт үзүүлнэ гэдэг гайхалтай?

-Бидэнд зориулалтын талбай, бэлтгэл хангах газар байхгүй учраас байнгын бэлтгэл хийх боломжгүй байдаг. Үндсэндээ өвлийн гурван сар л бэлтгэл хийдэг. Гэхдээ монгол хүний бие физиологи, хүндийн жин энэ спортод маш сайн зохидог. Үүнээс гадна монгол хүний цусанд дайчин чанар нэвт шингэсэн байдаг. Юунаас ч айдаггүй зоригтой. Энэ чанар бол хоккейчин хүнд байх ёстой хамгийн гол чанар. Монгол үндэстний соёл, заншил дайчин болохоор Хоккейн спортоор амжилт гаргах бүрэн боломжтой гэж хардаг.

 

-Хоккейн спорт бусад багийн спортуудаас юугаараа ялгаатай вэ. Сагсан бөмбөг болоод хөл бөмбөгийн багууд мөн маш өндөр амжилт үзүүлсээр байгаа шүү дээ?

- Хоккейн спорт бол ухаан шаардсан спорт байдаг. Өндөр хурдтай гулгадаг, бие физиологийн бэлтгэл өндөртэй, хурдтай, асар мэдрэмжтэй спорт. Шинжлэх ухааны үүднээс хоккейн спортыг судлаад үзэхээр хоёр тархиараа тоглодог гэж байгаа. Цохиж байгаа бөмбөг, шайб, гулгалтын хурдыг тооцож тоглолт гаргахын тулд тархи маш хурдтай, ачаалалтай ажилладаг. Тийм болохоор хүүхдийн тархины хөгжилд маш хэрэгтэй спорт. Мэдээж бусад багийн спортуудын адил хүүхдийг нийтэч зан чанартай болгодог. Мөн өвөл тоглодог болохоор эрүүл, чийрэг бие бялдартай болдог.

-Өнөөдрийн байдлаар манай улсад энэ спортоор хэчнээн хүн хичээллэж байна вэ?

-Монголчууд 1950 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Өнөөдөр ахмадууд, хүүхэд залуучууд, насанд хүрэгчид нийлээд 1200 гаруй хоккейчин байна. Баян-өлгий, Ховд, Дархан, Эрдэнэт, Шарын гол, Бугант, Багануур, Сүхбаатар, Хэнтий аймгуудад энэ спорт эрчтэй хөгжиж байгаа. Мөн нийслэлд гурван баг бий.

-Танай багт хэдээс хэдэн насны, нийт хэчнээн тамирчин байдаг вэ?

-Шигшээ багт дунджаар 22-23 насны хорь гаруй тамирчин багтдаг. Багийн удирдлагууд, эмч, дасгалжуулагч нийлээд гучаад хүн тэмцээнд хамт явдаг. Ер нь асар хурдтай тоглодог болохоор залуу насны спорт.

-Зурагтаар үзэж байхад хоккейн спорт бэртэл гэмтэл их авч мэдэхээр спорт шиг харагддаг?

-Хоккей өөрөө маш контакттай, хоорондоо мөргөлдөж тоглодог болохоор аюултай. Үүнээс айгаад эцэг эхчүүд хүүхдүүдээ энэ спортоор хичээллүүлэх сонирхолгүй байдаг байж болох юм. Гэхдээ бүр айхтар хөл гараа хугалах ч юм уу, хүнд бэртэл тусдаггүй. Хүүхдүүд гулгаад, дасаад ирэхээр бэртэл гэмтэл авах нь гайгүй болчихдог.

-Үүнээс гадна их өндөр өртөгтэй спорт шүү дээ?

-Манайд хөгжиж байгаа спортуудаас хамгийн өртөг өндөртэй төрөл. Мөсөн дээр тоглоно. Үүний тулд маш их хувцас хэрэглэл өмсөх хэрэгтэй. Манайх Хятадтай хил залгаа болохоор заавал үнэтэй брэндийн хувцас өмсөхгүйгээр Хятадад үйлдвэрлэсэн зориулалтын хувцсыг авч өмсдөг. Тэр хувцсыг өмсөөд хоккей тоглох, хоккейчин болох боломжтой.

-Таны хувьд “Шилдэг дасгалжуулагч”-аар тодорсон. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би долоон наснаасаа хоккей тоглож эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл 35 жил энэ спортод өөрийгөө зориулж явна. Олуулаа бүгдээрээ явдаг болохоор шилдэг дасгалжуулагчийн шагнал бол монголын бүх хоккейчдын шагнал гэсэн үг. Маш олон дасгалжуулагч, тамирчин, спонсоруудын хөлс хүч орсон шагналын эзэн боллоо.

-Хоккей өвлийн олимпийн төрөлд багтдаг. Энэ утгаар нь танай баг, тамирчдыг төр засгаас, олимпийн хорооноос хэр сайн дэмждэг вэ?

-Монголын хоккейчид хоёр төрлийн хоккей тоглодог. Нэг нь шайбтай, нөгөө нь бөмбөгтэй. Бөмбөгтэй хоккейг бид арван жил тоглож байна. Бөмбөгтэй хоккейн баг маань Канад, Чех, Словак, Япон, Хятад, Унгар зэрэг улсууд ордог өндөр чансаатай Дэлхийн аваргаас анхны хүрэл медалийг өнгөрсөн жил авсан байгаа. 2012 онд мөн Азийн өвлийн наадмаас мөнгөн медаль хүртсэн байдаг. Ажил төрлөө хийгээд явж байгаа хүмүүс, мэргэжлийн шигшээ тамирчидтай үзээд, хожоод хүрэл медаль авна гэдэг бол онолын хувьд боломжгүй зүйл л дээ.Тэгэхээр шайбтай болоод бөмбөгтэй хоккейн аль аль төрөлд бид өндөр амжилт үзүүлж чадна гэдгээ өөрсдийн бор зүрхээрээ явж харууллаа. Олимпийн хорооноос хааяа дэмжлэг үзүүлдэг. Азийн өвлийн олимпод явахад манай нэлээд тамирчдын зардлыг гаргаж өгсөн. Гэхдээ цаашид энэ спортыг хөгжүүлье гэвэл төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Бидэнд хамгийн түрүүнд зориулалтын талбай хэрэгтэй байна. Ийм талбайтай болчих юм бол уран гулгалт, шорт трек, хоккей гэх мэт өвлийн спортууд хөгжих бүрэн боломжтой.

-Хоккейн шигшээ баг гэсэн статустай болохоор танай багийн тамирчид, дасгалжуулагч нар цалин хөлс авдаг уу?

-Манай хоккейн холбоо байгуулагдаад 26 жил болж байна. Энэ хугацаанд цалин авч байсан хүн гэж нэг ч байхгүй. Бүгд энэ спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж ирсэн. Хувийн хэвшлийнхэн, спонсорууд биднийг тодорхой хэмжээнд дэмждэг.

-Танай баг ирэх жил ямар тэмцээнд, хэрхэн оролцохоор төлөвлөөд байна вэ?

-Тэмцээнд оролцож, шагнал урамшил авахдаа гол нь биш. Бид тиймэрхүү зүйл мөрөөдөхөөс илүү гол нь хоккейн спорт хөгжөөсэй, илүү олон хүнд хүрээсэй гэж хүсдэг. Улс төрчид нь эрүүл шударга болоосой. Энэ спортыг хөгжүүлэхэд анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Бэлтгэл хийх заал гэх мэт дэд бүтцийн асуудал хурдан шийдэгдээсэй л гэж бодож явна.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 1 цаг 54 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 1 цаг 58 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 11 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 14 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 20 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 24 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 28 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 33 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 42 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 8 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top