x

МАН-ын гишүүд, дэмжигчдийн анхдугаар Их хурал болов

МАН-ын гишүүд дэмжигчдийн анхдугаар их хурал УДЭТ-т болж байна. Тус хуралд МАН-ын 300 гаруй гишүүн болон дэмжигчид өөрсдийн санал бодлыг намын удирдлагуудад танилцуулжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар Их хуралд оролцож, хуралдааныг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Х.Болдмандал даргалж байна. Тус хуралд МАН-ын 300 гаруй гишүүн болон дэмжигчид өөрсдийн санал бодлыг намын удирдлагуудад танилцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн МАН-ын гишүүн н.Чулуун-Эрдэнэ

-Эрхэм хүндэт ЖДҮ-чид ээ. Та нараас болж бид иргэдийн өмнө хэлэх үггүй болчихлоо. Та бүхнийг улс орноо хөгжүүл гэж сонгосноос, идэж уу гэж саналаа өгөөгүй. Улс орны хөгжил дэвшлийн бодлогыг зангидаж, удирдан залаасай гэж та бүхэнд итгэсэн. Х.Эрдэнэбатын засгийн газрын үед эдийн засаг тогтвортой, төрийн ажил хэвийн явагдаж байсан. Гэтэл та бүхний албан тушаалын төлөөх хэрээс хэтэрсэн үйлдлээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Та бүхэн иргэдийн намд итгэх итгэлийг мохоолоо.

Төв аймгийн Батсүмбэр сумын намын хорооны ахмад гишүүн н.Банзрагч: 

Би МАН-д элсээд 62 жил болж байна. Намд элсэхдээ хоёр хүний батлан даалттай, нэг жилийн хугацаат орлогчтой байх үе. Харин одоо МАН залуу гишүүдтэйгээ хамтарч ажиллахаа больсон байна. Би У.Хүрэлсүхэд хэлмээр байна. Намын ажлын цэргийн дэглэмээр удирдахгүй. Анх 65 гишүүн сонгогдоход баярлаж байсан бол одоо би ичиж байна.

 МАН-ын гишүүн н.Ганзориг: 

МАН-д ард түмэн өдийг хүртэл итгэж ирсэн. Гэхдээ өнөөдөр намын гишүүд, дэмжигчдийн бухимдал туйлдаа хүрч байна. Ноёдын зодоон, эрх ашгийн зодоон, нэгийгээ хэвлэл мэдээллээр намнадаг зодооноос чинь ард түмэн залхаж байна. Энэ МАНАН сүүлдээ аймаг, сум баг руу орж эхэлсэн. Намын гал тогоо барьж байгаа дарга нарт хариуцлага, сахилга бат гэж алга. Та нарын энэ байдлыг сөрөг хүчин ашиглаж эхэлж байна. Тиймээс их хуралд байгаа хүмүүс эв эетэй байж үлдсэн хоёр жилдээ олон ажил хийж амжуулах ёстой... гэх мэтчилэн үгээ хэлж, санал бодлоо илэрхийлжээ. 

МАН-ын гишүүд, дэмжигчдийн Их хурал үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.131.250.130)
    Шууд өөр шударга нам байгуул
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.182.135)
    Энэ гишүүд өөрсдөө ЖДҮ мөнгө авсанаа мартсан уу?
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 45 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 48 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 1 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 1 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 2 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 5 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 29 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 36 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 37 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 38 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 40 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 41 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 42 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 43 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 44 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 45 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 48 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 50 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top