x

Бөхчүүд эвлэрч, түр хороо байгууллаа

“Монгол бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа зогсож, өргөөнд бөхийн барилдаан зохион байгуулагдалгүй гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Энэхүү уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран ажиллахаар болж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахыг яаравчлахад санал нэгджээ. Хоёр талын уулзалтад дархан аварга Х.Баянмөнх, холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарын төлөөлөл оролцсон байна.

Х.Баянмөнх аварга “Бөхийн өргөөний асуудал сунжраад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түгжээтэй байгаа. Дотор нь халуун ус, тог цахилгаан нь юу болж байгаа юм бүү мэд. Бөхийн өргөөндөө орж барилдах бөхчүүд нь бэлтгэлээ хийгээд бэлэн байдаг. Бөх сонирхогчид нь бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээгээд байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд маань хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр л зохицуулах ёстой гэдгийг бөхчүүд болон бөх сонирхогчид хэлж байна. Шүүхээрээ явдаг л юм байж. Хууль, шүүх нь шийдтэл түр зөвлөл байгуулж, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, ард түмний хүлээж буй үүргээ ухамсарлаж шийдэх хэрэгтэй байна” гэлээ. 

Хариуд нь УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ “Таньтай санал нэг байна. 2018 оны гуравдугаар сард Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хуралдаад бөхчүүдийн 80 орчим хувь нь оролцож энэ хурлаас намайг Тэргүүнээр сонгож, та энэ маргаантай байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна гэсэн. Ингээд би энэ асуудалд ороод явж байна. Түүнээс хойшхи асуудал тодорхой байгаа. Би тантай уулзаад есдүгээр сард хурлаа хийе ээ гэсэн санал тавьсан. Гэвч есдүгээр сард сургууль соёл, тариа будаа гээд ажил хойшлоно гэсэн учраас 10, 11 дүгээр сард гэсэн. Арваннэгдүгээр сарын 23-нд хэдэн залуусаа явуулаад тантай уулзуулсан. Та бүхэн маань сайхан санал тавьсан учраас өнөөдөр уулзаад бөхийн хамт олон оролцсон тэр тусмаа хоёулаа 10, 10-аад түрүүлчихсэн хоёр дархан аварга энэ ачааг үүрч, бөхийн хамт олноо удирдах болж байна. Үзэгчид олон түмнийхээ санал хүсэлтэд нийцсэн, Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах, нэг тал руугаа багтсан шийдвэр гаргах гэж байгаад би их баяртай байна. Хоёулаа энэ холбооныхоо тэргүүнд сууж байгаагийн хувьд энэ асуудлыг нааштай шийдэж, шийдвэр гаргая. Өнгөрсөн хугацаанд сайхан зүйл л байснаас саар зүйл байгаагүй шүү. Тамирчдынхаа баярын өдөр хоёулаа Өргөөгөө нээчихвэл сайхан байна” гэв. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа Монголын үндэсний бөхийн холбоонд сануулга өгч, Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар Ерөнхий сайдад хандсан байдаг. Гэвч асуудал өнөөг хүртэлд шийдэгдээгүй байгаа юм. 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх ийн ярилцаж, түр хороогоо байгууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (202.9.44.245)
    oroitsonch gesen bolj dee ahmad abarga maani demii uimuulsen odoo oilgoo bailgui dee 18 on ongorson bol undesnii boh mohoh bailaa oboosh dee tsaashid amjilt husii
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Монгол иргэн (103.26.193.234)
    ЭВЛЭРЭХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ... ШУНАЛТ Х.БАЯНМӨНХ , ХҮРГЭН АСАН А.СҮХБАТТАЙГАА НИЙЛЖ АВАХ ГЭЖ ШҮЛСЭЭ ГООЖУУЛСАН ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ... НЯМДОРЖ НАР АНХ САНААЧИЛ ЭНЭ ӨРГӨӨГ БАЙГУУЛААГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ Х.БАЯНМӨНХ НАРЫН ХАР ХОР, ШУНАЛ ХӨДӨЛЖ ШҮЛС НЬ ГООЖИХ ВЭ ДЭЭ ККК
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 5 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 8 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 21 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 24 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 30 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 2 цаг 34 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 2 цаг 38 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 2 цаг 43 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 цаг 52 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 18 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top