Бага хурлын завсарлагаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг дэмжсэн шийдвэр гаргажээ. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх М.Энхболдтой хамт хоёулаа албан тушаалаасаа өгч төрийн гацааг гаргая гэсэн тухай эх сурвалж мэдээлэв. УИХ-ын дарга М.Энхболд энэ саналыг ч мөн хүлээж аваагүй байна.
МАН-ын Бага хурал үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Бага хурлаар М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэсэн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулах гэнэ.
Сэтгэгдэл (3)