x

Н.Номтойбаяр: Намайг намаас хөөсөн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Бага хурлын завсарлагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бага хурлаас МАН-ын зургаан гишүүнийг намаас хөөсний нэг нь Н.Номтойбаяр болсон байна.

-Намын удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргы М.Энхболдыг огцруулах, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь өгүүлэхээр зөвлөмж гаргах гэж байгаа гэнэ. Энэ нь хууль  зөрчиж байгаа хэрэг биш үү?

-МАН бол төрийн бус байгууллага. Сүүлийн үед МАН төрийн дээр гишгэх боллоо гэж шүүмжлэгдэх болсон. Энэ бол бодит байдал. Одоо бүр Үндсэн хуулийнхаа дээр гарчихаад байна. Мухардалд орчихлоо.

Бид чинь бас хуулийг нь мэдэж байгаа хүмүүс, сануулах ёстой. Хууль зүйн дэд сайд ч гэсэн тайлбар хийлээ. Ингэж болохгүй ээ. Энэ буруу шийдвэр чинь Дээд шүүх дээр очвол эргээд бүр нам татан буугдах асуудал руу орж магадгүй гэдгийг тайлбарласан, анхааруулсан. Тэгээд хууль, Үндсэн хууль зөрчиж тогтоол гаргах гэж байсан нөхөд маань яахаа мэдэхгүй гацаанд орчихоод дээр сууж байна л даа. УИХ-ын даргыг МАН-ын Бага хурал томилдоггүй шүү дээ, УИХ томилдог. Ерөнхий сайдыг харин намын Бага хурлаас гаргаж ирдэг. Тиймээс Ерөнхий сайдыг татах асуудлыг бол Бага хурал ярьж болно.

-Тэгвэл Удирдах зөвлөлөөс шийдвэр гарахгүй гэсэн үг үү?

-Шийдвэр гаргах хууль эрх зүйн боломж байхгүй.

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Цагаан суваргын ордыг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан гэсэн. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Үгүй. Ордыг эзэмшигч нь тусдаа аж ахуйн нэгж байгаа учраас мэдээлэл өгсөн бол тэнд л өгсөн байх.

-ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн асуудлыг Бага хурал дээр оруулж ирсэн үү?

-Хариуцлага тооцох тогтоолын төсөл оруулж ирсэн. 60 тэрбумтай холбоотой нөхдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулья гэж. Тэгсэн ЖДҮ-тэй холбоотой асуудлыг нь орхигдуулчихаж, санаатайгаар. Бидний зүгээс нэлээн хэрүүл тэмцэл хийж байж ЖДҮ-тэй холбоотой нөхдийг бас шалгуулья гэж байж тогтоолын төсөлд редакцийн засвар хийхээр болсон.

-Гишүүдийн намаас хөөх, намын Бага хурлаас хасах шийдвэр гарсан уу?

-Зургаан хүн намаас хөөж байгаа. Тэдний нэг нь би болсон. Ер нь Н.Номтойбаярыг намаас хөөх тухай эртнээс ярьсан шүү дээ. Намын гурван даргын түвшинд.

-Өнөөдөр өглөө танай намын гишүүд "эвлэрч магадгүй" гэж байсан. Өдөржингөө хуралдаад эвлэрсэнгүй юу?

-Яагаад, хэнийг хуурах гэж эвлэрэх юм. Энэ намд чинь бас ардчилал, зарчим гэж юм байх ёстой биз дээ. Зүгээр хууль дүрмэрээ л явья л даа. Энэ нам чинь 300 гаруй Бага хурлын гишүүнтэй. Хэрвээ 60 тэрбум гэж ярих гэж байгаа бол Бага хурлыг ч гэсэн 60 тэрбумын хурал гэж харж болно шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа Бага хурлын гишүүд бүгдээрээ л ажил албан тушаалд очоо биз дээ. Бүгдэд нь хамааралтай. Тэр үед намын дарга байсан М.Энхболд, Засгийн газрын гишүүн, Шадар сайд байсан У.Хүрэлсүхэд хамгийн түрүүнд хамаатай. ХНХ-ын сайд байсны хувьд надад ч хамаатай.  

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • ИРГЭН (202.131.250.130)
    ЗӨВ ШҮҮ ХӨ. ИНГЭЖ ДУУГАРЧ БГАА ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮ АЛГА. БҮГД АРЬС АР ХОЁРОО БОДООД НАМЫН ДАРГАДАА ХОШУУ ДЭВСЭЭСТЭЙ. ЯГ ҮНЭНДЭЭ МАНАН ХҮРЭЛСҮХ УЛС ОРНЫГ ӨӨРЧИЛЖ ХАРАГДААЧ
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.131.250.130)
    танай манангаас илүү манан татах гээд бгаа учир Хүрэлсүхийг огцруул. энэ чинь харин Монголд буян болно шүү
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.63)
    Номтойбаяраа намаасаа хөөгдөөд ажил чинь овоо цэгцэрч байгаа юм байна гээд бид их баяртай бна. Одоо нэг мөсөн цэгцэлсэн нь дээр . Эхлээд Цагаан суваргаа улсад буцаагаад өгчих , концесс монцесс элдэв юмаа бас өгчих тэгээд УИХ - аасаа гарчих дараа нь эхнэр хүүхдүүдээ төрхөмд нь буцаачих, МАК компаниа татан буулгачих тэгээд нэгмөсөн цэгцлээд авчих энэ нь дээр гэж бид зөвлөж байна дүү минь за юу
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • naRangvv (66.181.161.58)
    zail
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зайл зайл (202.9.42.163)
    Зайл зайл Монголоос бас зайлвал таарна Тэр орд лиценз өгчөөд яваарай
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.229)
    Эцэг нь хүүгээ Ман,охиноо Ан-д элсүүлж аль ч төрд нүүртэй явах гэсэн алсын хараа нь хол явсангүй,Одоо тэгэхээр Мак гэдэг нам байгуулж 3 дахь хүчин болохоос?! Өөрөөр яах билээ дээ
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • энээ (202.21.106.118)
    энэ нөхөр намаасаа хөөгдөх үедээ л зарчим ярих юм. Бусад хууль бус олон үйлдэл хийхдээ яагаад зарчим ярьдаггүй байсан юм бол?
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • tuul (202.179.25.75)
    Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.243.111)
    НОЁНООРОО ОРОЛДВОЛ ТОЛГОЙГОО ГЭЖ ЯАСАН ҮНЭН ҮГ ВЭ
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Уншигч (64.119.21.47)
    Ард түмэны амьдрал мэдэхгүй иймэрхүү олигорхижсон Номтой баяр мэтийн хүн төрд хэрэггүй ээ 2016 оны сонгуулийн сонголтыг Монголчууд ёстой буруу хийснийхээ шанг амсаж байна дөө залуус нь бандашны хэрэгт холбогдож Хэнтийн нэг тойрог эзэнгүйрч байгаа Хөгшчүүд гэртээ ач зээ нарынхаа зутанг хийж өгч байхын оронд УИХуралд Оюун хорол мэтийн авгайчууд У И Хурлын чуулганы ,хууль батлаж байх үeд унтаж л байдаг бусад нэр бүхий УИХ гишүүд ЖДҮсангийн мөнгөөр хувийнхаа бизнeсийг цэцэглэн хөгжүүлээд ингэж байхад яаж энэ улс орон хөгжих вэ дээ ч Харамсалтай
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.161.28)
    Nomgui gulug ch Tsagaan suvargiin ordiig ulsad uguurei tansi ger buliin umch bish shu
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Sochin (103.10.21.29)
    Ene namd itgel zutgeleer orj ireegui hun bol Nomtoibayr ashig sonirholoor etsegiin daalgvaraar elsej ih hurald orj irsen gedegiig engiin gishuud demjigch nar medej baigaa
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.160.68)
    Бярдах болхоороо хуулиа уландаа гишгээд унах болхоороо хууль яриад байдаг улсдаа
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (103.26.193.234)
    МАШ ЗӨВ БАЙНА. Н.НОМТОЙБАЯР БОЛ МАН -аас ХӨӨГДӨӨД ЗОГСОХГҮЙ БУЛГАН АЙМАГТ МАШИНААРААРАА "ХҮН ДАЙРЧ АЛСАН" ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН УЧРААС ЯЛАА ЭДЛЭЭД ШОРОНД ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ...
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 48 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 52 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 4 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 4 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 5 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 8 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 32 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 39 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 40 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 41 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 43 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 44 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 45 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 46 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 47 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 48 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 51 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 53 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top