15 минут завсарласны дараа МАН-ын Бага хурал хаалттай горимоор дөнгөж үргэлжилж эхэллээ. Бага хуралд нийт 360 гаруй гишүүд оролцож байгаагаас 40 гаруй нь үг хэлэхээр нэрээ өгөөд байна.
Завсарлааны өмнө Бага хурлын гишүүд МАН-ын дарга У.Хүрэлсүхээс түүний дүү ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудлыг тодруулсан байна. У.Хүрэлсүх хариулахдаа,
-Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг... гэжээ.
Сэтгэгдэл (1)