МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын илтгэл тавьсан бөгөөд үргэлжлүүлэн Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа аж. Илтгэлийн төөгсгөлд У.Хүрэлсүх "Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна" гэжээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд "Одоогоор ажлаа өгөх боломжгүй" гэсэн байна.
Сэтгэгдэл (3)