Бага хурлын дундуур гарч ирсэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас байр суурийг нь тодрууллаа.
-Намын Бага хурлаар УИХ-ын даргыг огрцруулах асуудлаар снал хураалгана гэж байна. Та ямар саналтай байна?
-Огцруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа
-УИХ-ын даргыг МАН-ын Бага хурлаар огрцуулж болдог юм уу?
-Нам дотроо хариуцлагын асуудал яригдсан л даа. Олон жил намын эв нэгдэл гэдэг шалтгаанаар болохгүй бүтэхгүй зүйлийг хаацайлж ирсэн. Үүнийх нь идээ бээр өнөөдөр ил гарч, задарч байна шүү дээ.
-Долоон гишүүнийг намаас хөөх асуудал өнөөдөр яригдах уу?
-Яригдана.
-Боксын 200 тамирчинг Бага хурал болж байгаа намын байранд авчирсан гэж байна. Яах гэж?
-Тийм юм байхү й байх аа.