x

Н.Алтанхуяг: Ёс зүйн чадамжгүй УИХ-ыг тараая

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Тэр ЖДҮ-ийн зээл 60 тэрбумын сүлжээнд холбогдсон ёс зүйн чадамжгүй УИХ-ыг тарааж, шударга иргэдийн төлөөллийг сонгож гаргаж ирэхийг уриаллаа.

Н.Алтанхуяг:

-“Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр  айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая.  Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй  хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё.

Шударга ёсыг сэргээн тогтооход таван зүйлийг хийнэ. Хууль хяналтын байгууллагад тогтсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарууд руу халдварлаж үсэрхийлсэн. Шударга бусын хонгилыг эвдэж нураана. Хоёрт, иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ыг тараана. Гуравт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээж зохих цээрлэлээ хүртдэг болгоё. Монголд өнөөдөр ийм зүйл алга. 60 тэрбумын хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчдийг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмүүдийг нэн даруй хүчингүй болгож бүх хүн засаглалдаг бус хууль засагладаг тогтолцоог сэргээе.

Дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрийн шударга өрсөлдөөн бий болно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тарааж байгаа явдал төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэл хүлээлгэдэг болгоно. Байгалийн баялгийг ард түмнийх болгох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Лиценз наймаалдаг явдлыг зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ. Мөн хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай болгож гадаадынханд ашигтай зээл тусламжийг зогсооно. Баялгийн сан байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Энэ бол боломжтой ажил.

Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон.  Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Тэр мөн шударга ёсны төлөө тэмцэлд АН манлайлан оролцож чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлж, "У.Хүрэлсүх нь байрандаа, М.Энхболд нь байрандаа үлдэж, АН бүлэггүй боллоо. Энэ бол маш хариуцлагагүй явдал. Монголын нийгэмд бугшсан асуудалд АН хүчтэй дуугарч шийдэл гарцуудыг хийх ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.57.94.87)
    НОМТОЙБАЯР намаас хөөгдөх бага хэрэг. Гэмт хэрэгтэн байх газарлуугаа тонил. Хулгайч новш минь.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 58 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 6 цаг 2 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 14 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 14 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 15 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 19 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 42 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 49 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 50 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 51 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 54 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 54 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 55 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 56 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 57 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 58 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 10 цаг 1 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 10 цаг 3 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top