x

Кувейт улсын Эмир: Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахын урилгаар 2018 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Сайд нар энхтайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотлов.

Гадаад харилцааны сайд Кувейтийн үндэсний телевизэд ярилцлага өгч, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Гадаад харилцааны сайд Кувейтийн төр, Засгийн тэргүүн нарт бараалхав

Кувейт Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нарт бараалхав.

Тэрбээр Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахын амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол, Кувейт хоёр улс нь харилцан хүндэтгэл дээр суурилсан найрсаг харилцаатай болохыг дурдаж, бэрхшээлтэй цаг үед хоёр улс бие биедээ туслаж байсныг онцлон тэмдэглэв.

Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголыг дотны андаа хэмээн үздэгээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Гадаад харилцааны сайд Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах-т бараалхахдаа тус улсын Засгийн газраас Монгол Улсын түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барих, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын иргэн Бадр Аль-Байжаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгөв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 52 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 56 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 8 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 9 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 10 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 13 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 36 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 44 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 45 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 46 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 48 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 49 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 50 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 50 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 51 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 53 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 56 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 57 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top