x

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮ-чидын загалмайлсан эцэг нь мөн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чидын загалмайлсан эцэг нь мөн гэдгийг олж тогтоолоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын “Жаргалант мах импекс” компанийн нэрээр нэг тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээн дээр гарын үсэг зурсан.

Улмаар энэ зээлээ 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая төгрөгийг, 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийн нь тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж үлдэгдэл 800 сая орчим төгрөгийг авсан нь тодорхой.

Хэдийгээр нотлоход хэцүү ч шударга ёсыг хүссэн нэгэн эмэгтэй энэ баримтыг надад өгсөн. ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болчихлоо. МАН-ын ЖДҮ-чин намын даргатай болчихлоо.

ХОМ-тээ У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, хоёр орчим тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, автомашин, мотоцикль, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэтчилэн олон тэрбум төгрөгийн хөрөнгийн бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авснаа тайлбарлах цаг нь боллоо. 

Ерөнхий сайдыг өөрөө өргөлдлөө өгөхийн шаардаж байна. Хэрэв өөрөөр өгөхгүй бол У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг би өөрийн бланк дээрээ дахин өргөн барина. 48 цагийн хугацаа өгч байна. 

У.Хүрэлсүх ард иргэддээ шинэ жилийн бэлэг болгоод өөрөө өргөдлөө өгчих болов уу гэж би итгэж байна. 

Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногт дэлгэх байсан ч Ерөнхий сайдын Япон дахь айлчлал давхацсан учраас нэр хүндийг нь бодоод өнөөдөр дэлгэж байна" гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танай намын Бага хурал маргааш болох гэж байна. Таныг болон нэр бүхий зарим гишүүнийг намаас хөөх гэж байгаа гэх мэдээлэл байна?

-Тэртэй тэргүй намаас хөөх шийдвэрийг намын Хяналтын хороо арваннэгдүгээр сарын 20-доор гаргачихсан. Тогтоолоо л одоо хүртэл албажуулаагүй байна. Өнөөдөр хуралдаж магадгүй. Хөөх бол хөөнө л биз. 

Н.Номтойбаярын дэлгэсэн баримтууд:

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • tuul (202.179.26.44)
    Цагаан суваргаа алдчихвий гэсэндээ Хүрэлсүхийг чадах бүх аргаараа харлуулж унагахыг хичээнэ дээ
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Хэрүүлч өвгөн (66.181.160.28)
    Номтойбаяр хорсоод үхэх нь ээ дээ. Хамаг хөрөнгөө алдахаараа шүү, Цагаан суваргаа шүү.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • АРД (202.126.89.142)
    Энэ хоёрын аль нь сайн ах вэ? Бүр хэцүүдэх нээ. Номсум, Хүрэлдөш хоёроо ард түмнийхээ хөрөнгөөр баяжчихаад одоо хэтрэхлээрээ хэн нь ямар хөрөнгөтөй, яаж хөрөнгөжсөнөөрөө үзмээр байна уу үзээд бай үзээд бай ард түмэн харж л байна.
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (59.153.114.24)
    Khurelsuh unahgui.Naad hun chin ard tumenii Erunhii said. Ard ni ard tumen ni bga.Nomtoibayaraa.,
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.242.243.222)
    Хүрэлсүхийг яаж хийгээд унагхыг их хүсэж байна.Их сандарч байна даа
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • 123 (103.242.47.14)
    hahaj vheechee lalariin sumtaibayraa
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (182.160.39.14)
    nustai bayar odoo boli2. chi bol hvn bish shde. huniig gutgej ardaas yuj hiij medeh archaagui sdaa shde. chi dornodoos songoolid garah gej humuust bairnii mungu ugch baisiin shde
    2018 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 51 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 55 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 7 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 7 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 8 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 11 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 35 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 42 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 43 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 44 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 46 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 47 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 48 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 49 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 50 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 51 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 54 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 56 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top