x

АН-ын гишүүд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа. М.Энхболд дарга албан тушаалаа сайн дураараа өгч, 60 тэрбумын асуудлаар шалгуулах ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан бүх албан тушаалтан, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардаж байна. Хариуцлагатай байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнийг нь шаардаж байна. Төрийн ажил гацчихаад байна. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууриндаа бат суурьтай байх болно гэдгээ хэлье. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал зөвхөн нам доторх хагарал гэж харагдахаа больсон. Засаглалын хямрал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна. 

“Өргөдлөө өгөхөд хуулийн заалт байхгүй байна“ гэсэн жижиг шалтгааныг УИХ-ын дарга хэлж байгаа. Хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж, сайн дураараа өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол бидний хувьд Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг дэмжих тал руугаа явна. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. 

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа. Энэ бичигт АН-ынхан гарын үсэг зурна гэж ойлгож болох уу? 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: -Манай нам дүрэмтэй, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулна. Тодорхой шийдвэр намаас ирээгүй учраас гишүүд өөр өөрийнхөөрөө асуудалд хандах эрхтэй. 

-Хоёр долоо хоногийн өмнө танай нам УИХ-ыг огцруулах нь хууль бус. Тиймээс АН-ын бүлэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр одоо АН хууль бус үйлдэлд нэгдэхээр болж байгаа юм уу? 

-Хүчээр огцруулах тухай асуудлыг ярих нь хууль бус. Харин бидний шаардлага бол ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээх ёстой гэж байгаа юм. АН-ын бүлэг хуулийн хүрээнд бүх асуудлаа ярьж шийдэж явах ёстой. 

-УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа татгалзах өргөдөл дээр АН ямар байр суурьтай байгаа юм бэ. Хэрэв энэ хүн намаасаа гарчих юм бол УИХ дахь АН-ын бүлгийн асуудал хөндөгдөх гээд байна? 

-Л.Болд гишүүн намын Үндсэн дүрмийн дагуу сахилгын шийдтгэл хүлээсэн. Үүний дараа өргөдлөө намдаа өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Болд гишүүн АН-д байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 44 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 47 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 0 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 0 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 1 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 4 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 28 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 35 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 36 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 37 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 39 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 40 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 41 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 42 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 43 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 44 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 47 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 49 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top