УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн баасан гаригт “МАН-ын бүлэг Даваа гаригт хуралдана. Бид хоёр талаасаа ойлголцохоор ажиллаж байна” гэсэн. Хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч МАН-ын бүлэг хуралдаагүй байна. Мэдээж энэ нь УИХ-ын даргыг огцруулах асуудлаас үүдэн намын бүлэг дотор гарсан санал хуваагдалтай холбоотой. Өнгөрөгч баасан гаригт хоёр тал дундаасаа дөрөв дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хоёр ч удаа уулзалт хийсэн ч шийдэлд хүрээгүй байна. Ням гаригт томилолтоос ирсэн МАН-ын дарга ч мөн ажлын хэсгийнхэнтэй уулзаагүй байна. Тиймээс өнөөдөр зарлагдсан бүлгийн хурал ч бас хойшлох бололтой.
МАН-ын бүлэг хуралдсангүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.