x

Х.Баттулга: Залуус өөрчлөлт шинэчлэлтийн тэмүүллээ улс орныхоо төлөө ашиглаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан "Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн" өчигдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ:

"Залуу бизнес эрхлэгчид ээ, Монгол-Солонгосын бүтээлч хүмүүс Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэг нь хэрэгжих алхмаа эхлүүлж Залуу энтрепренёруудын уулзалт Улаанбаатарт болж, зөвлөлдөж байгаад би баяртай байна.

Хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, шинэ эрч хүчийг авчирахад залуус маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг. Залуус бол шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг.

Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлөөс хоцрогдон хойш сууж буй Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг тулж иржээ. Хараад, шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол юмс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг ойлгох хэрэгтэй.

Тийм учраас залуу хүнд зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эрс шинэчлэлтэд тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэстнийхээ сайн сайхны төлөө ашиглаарай гэж та бүхнээс хүсье"  гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа хоёр улсын иргэдийн харилцаа өндөр түвшинд хүрч, солонгос хэлээр ярьдаг 100 мянга гаруй монгол хүн байгаагаас гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг 40 гаруй мянган хүн байгаа нь хамтарч ажиллахад боловсон хүчний асуудал тулгарахгүй талаар ярилцаж, санал солилцсон талаараа танилцуулсан юм. Улмаар талууд экспортод чиглэсэн бизнес хамтарч хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт ямар бодлого баримталж байгаа талаараа “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-д танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавин, илтгэлийнхээ хүрээнд ярилцсан юм.

Зөвлөгөөнд:

  • "Kakao Mobility" компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung,

  • "Tmon" компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin,

  • БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee,

  • БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,

  • "Талын эзэн" компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр,

  • "Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого" төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ,

  • "Karvuon" компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай,

  • "Тэнгэр Капитал" үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн нар үндсэн илтгэгчээр оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.44.122)
    Гадаадуудад зориулж хийж байгаа эд үү????? Олигтой монгол орчуулга алга уу?
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 46 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 50 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 2 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 3 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 3 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 7 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 30 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 38 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 39 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 40 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 42 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 43 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 43 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 44 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 45 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 47 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 49 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 51 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top