x

Гадаад харилцааны сайд Катар улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийж, мөн үеэр зохион байгуулагдаж буй Дохагийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Сайд Д.Цогтбаатарыг 12 дугаар сарын 15-ны өдөр Катар Улсын Ерөнхий сайд Шейх Абдулла бин Насер Аль-Тани хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар мэдээлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх  боломжтой салбар чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Катар Улсыг Улаанбаатар хотноо Элчин Сайдын Яам нээн ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Дохагийн Форумын нээлтийн хуралдаанд оролцож, Форумын хүрээнд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений Бага хурлаас зохион байгуулсан  хэлэлцүүлэгт мөн оролцов.

Энэ удаагийн Форум нь “Харилцан хамаарал бүхий өнөөгийн дэлхий дахинд  бодлого тодорхойлох нь” гэсэн сэдвийн хүрээнд энхтайван, аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг хэлэлцэж байна. Катарын Эмир Форумыг нээж хэлсэн үгэндээ,  Катар Улс нь улс төрийн өөрчлөлт шинэчлэл, дэлхий дахины тогтвортой байдлын төлөө тууштай байхаа нотлон илэрхийлэв.

2018 оны Дохагийн форумд Катарын төр Засгийн удирдлагаас гадна  ЕНБД, НҮБ-ын ЕА-н Ерөнхийлөгч, Катар, Монгол, Иран, Турк, Япон, Румын, Кени, Мали, Филиппины  Гадаад хэргийн сайд нар, Нобелийн Энхтайвны шагналт Надиа Мурад, Мюнхений Аюулгүй байдлын Бага хурлын дарга, дэлхийн томоохон судалгаа шинжилгээний хүрээлэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Айлчлал үргэлжилж байна.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 42 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 46 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 5 цаг 58 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 5 цаг 58 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 5 цаг 59 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 3 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 33 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 34 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 35 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 38 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 42 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top