Өнөөдөр 10.00 цагаас зарлагдсан баасан гаригийн нэгдсэн чуулган гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд байгаа гишүүдэд хандаж үг хэлэв. Тэр:
-“Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 38 гишүүн надад УИХ-ын даргын албан тушаалас сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага гардуулсан. Энэ шаардлагыг би анх удаагаа хүлээж авч байгаа юм биш. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга надад ийм шаардлага хүргүүлж байсан. Дараа нь МАН-ын дарга У.Хүрэлсүх мөн Ерөнхийлөгчтэй адил үндэслэл бүхий шаардагыг УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хороо, намын бүлгийн хуралдаан дээр тавьсан. Шаардлага тавьсан 38 гишүүний 34 нь манай намын бүлгийн гишүүд байгаа. Тэгэхээр манай намын гишүүд хэний ямар шаардлагыг хэрэгжүүлээд явж байгаагаа нухацтай бодож үзээсэй гэж бодож байна. Надад энэ ажил албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй.
Би УИХ-ын даргад хуулийн дагуу нэр дэвшиж сонгогдсон. Аливаа үйл ажиллагаа, тэр дундаа УИХ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу яваасаа гэж би хүсч байна. Тиймээс өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороод УИХ-ын гишүүдийн явуулсан шаардагыг шилжүүлсэн. Хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх үндэслэл бий эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарах хүртэл би чуулган даргалах эрхийг УИХ-ын дарга Л.Энх-Амгаланд шилжүүлж байна” гээд хуулийн дагуу ирцээ бүрдүүлээд хурлаа явуулахыг хүслээ.
Одоогоор чуулганы танхимд ирц бүрдээгүй, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гишүүдийг чуулганы танхимд оруулж ирэхээр нэг нэгээр, тойрог тойргоор нь зарлан дуудаж байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (6)