x

Б.Пүрэвдорж: Нэг л хүний үед алт тушаалт далд хэлбэрт орсон байдаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх олон асуудал хүлээгдэж байна. Үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Танай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авах санал гаргасан. Энэ ямар учиртай байв?

-Энэ хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Алтны татварын хувийг нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг асуудлыг энэ өөрчлөлтөөр яаралтай шийдэх шаардлагатай байна. Хэрэв бид шийдэж чадахгүй шинэ он гаргавал алтны татвар нойл болно. Юун таван хувь. Асуудал улам хүндэрнэ. Монголын эдийн засагт эрсдэл үүснэ.  Үүнийг тооцоолж байгаа гэж найдаж байна. Ер нь эрх баригч намын улс төрийн хэрүүл Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой маш олон асуудлыг гацааж, хойш татаж байна.

Ашигт малтмалын тухай  хуулийг ингэж цагийг нь тулгаж оруулж ирж байгаа нь Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Тэд ажлаа зохицуулж, улс орны өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

Энэ чухал хуулийн асуудлыг аль эрт оруулаад шийдээд явах боломж энэ Засгийн газарт байсан. Харамсалтай нь гэнэтийн, яаралтай, цаг нь тулгаж оруулж ирлээ. Хуулийг баталж болохгүй. УИХ-ын гишүүд, олон нийт энэ асуудалд санал бодлоо илэрхийлэх учиртай. Хэлэлцүүлэх цаг хугацаатай орж ирэх байсан. Гэтэл тэдний үгийг сонсохгүйгээр, яаралтай нэр зүүн оруулж ирж байгааг нь буруу гэж үзэж байна.

-Хуулийн төслийн өөрчлөлт дээр алтны татварын хэмжээг зааж өгсөн. Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас алтны татварыг 2.5 хувь  байлгахаар оруулж ирсэн. Үүнийг нь хувь гишүүний зүгээс дэмжиж байна.  Өнгөрсөн хугацаанд бид алтны татварыг нэмснээр сөрөг үр дүнгүүд бий боллоо. Тухайлбал, 2005 онд гэхэд алт тушаалт 15 тонн болж байсан. Гэтэл гэнэтийн ашгийн татварыг 68 хувь болгож гэнэт оруулж ирсэн. Ингэснээр алт тушаалт хоёр тонн хүртэл буурсан байдаг. Эргээд алтны татварыг таван хувь болгосноор алт тушаалт нэмэгдсэн ч энэ нь хангалттай биш байлаа. Харин 2.5 хувь болгож бууруулах нь бидэнд ашигтай хувилбар гэж харж байна. Ингэснээр эдийн засагт үр ашиг авчирна.

-Алтны татварыг  нэмэх нь эдийн засагт ашигтай биш гэж үү?

-Татвар нэмэгдсэнээр алт тушаалт  далд хэлбэр  рүү ордог. Өөрөөр хэлбэл Монголбанкинд тушаахгүйгээр хууль бусаар хил гаргах оролдлого маш их болно. Жилдээ нэг тонн алт тушаасан 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, жилдээ 15 тн алт тушаадаг байснаа 2.3 тн болтол бууруулсан 2008-2012 онд Хууль зүйн сайд хэн байсныг санаарай.  Тэр үед алт тушаалт багасаж, хилээр нууцаар гарсан хэлбэр нэмэгдсэн байдаг. Тухайн он жилүүдийн дүнг харахаар алт олборлолт бол хэвэндээ байгаад байдаг. Гэтэл тэр нь Монголбанкинд ирдэггүй байсан. Тэгэхээр татвар нэмэгдвэл  алт тушаалт далд хэлбэр рүү орох эрсдэлтэй.

-Гаалийн хяналтаа сайжруулаад татвараа нэмээд явах бас нэг хувилбар байж болох юм?

-Өнгөрсөн жил алтны тушаалт 20 тонн байсан.   Энэ жил ч  мөн тэр  дүнд хүрэх болов уу. Энэ нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Алт тушаалтаар 800 орчим сая ам.долларын валютын нөөц бий болж байна. 2018 онд 50 тэрбум төгрөгийн татварыг алтнаас авна. Татварыг таван хувь болгосноор алтны бизнес далд хэлбэрт орж алт тушаалт багасаж 2019 онд 14 орчим тонн болж буурна. Зургаан тонноор багасна гэсэн үг.

Татварыг таван хувь болсноор 100 орчим тэрбум олох ёстой байтал далд хэлбэр лүү орж 70 орчим тэрбумыг хураана гэсэн үг л дээ.  Мөн алтны татвар 20 тэрбумаар нэмэгдлээ ч гэсэн алтны хууль бусаар хилээр давуулж байгаа байдалтай тэмцэхийн тулд гаалийн болон хилийн хяналтаа эргээд тэр мөнгөөрөө сайжруулах асуудал гарч ирнэ. Тэгэхээр татварыг хэвийн хэмжээнд байлгах нь аль аль талдаа ашигтай.

-Татвар нэмсэн нь ашигтай гэх нэг хэсэг байна. Ер нь асуудалд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Зарим гишүүд таван хувь болгох шалтгаанаа Оюутолгой, Сентерра голдтой холбодог. Гишүүдэд байнгын хороон дээр зөвхөн тэр хоёроос  таван хувь авна гэж зарчмын зөрүүтэй санал гаргаж болно шүү дээ. Алтны татварыг таван хувь болговол тушаалт буцаад буурна. Татвар нэмэгдэж байгаа хэдий ч тушаалт буурахаар валютын нөөц 200 тэрбумаар огцом унана.

Мөн алтны дотоодын компаниуд дөнгөж өндийж эхэлж байна. Тэд буцаад санхүүгийн хувьд хүндрэлд орно.  Нөхөн сэргэлт хийх боломж багасна. Өнөөдөр Монголд шороон орд багассан. Социализмын үед хийгдсэн хайгуул судалгааны дагуу алт олборлолтоо хийгээд явж байна. Одоо алтны  компаниуд шинээр геологи хайгуулаа хийх тэр хэрэгцээ шаардлага нь бий.

Гэтэл татвар нь нэмэгдчихээр энэ асуудал хумигдаж эхэлнэ. Мөн хууль нь тогтворгүй байнга өөрчлөгддөг гэсэн гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тэгэхээр энэ мэт олон асуудал гарах учраас 2.5 хувийг дэмжиж байна. Ер нь татварын хувийг нэмснээр сайн үр дүн авчирдаггүй. Харин татварын бааз суурийг нэмснээр илүү орлого нэмэгдэх боломж нь гарч ирдэг. Нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь том аюул. Ер нь манай улсад хэт их өртэйгөөс болж Тажикстан хятадад газраа өгч, хятадууд цэрэг оруулахад хүрсэн. Манай Улсын хувьд БНХАУ-аас авсан зээлийн хэмжээ ДНБ-ий 33 хувьд хүрсэн. Нэг улсаас зээл авах асуудлаар нөлөөллийн судалгааг огт хийхгүй байна. Ард түмэнд мэдээлэхээс айж байна.

-Алтны компаниуд өөрсдөө бас их асуудалтай байдаг?

-Алтны компаниуд олон нийтийн шүүмжлэлийг сайн сонсож хүлээж авах ёстой. Нутгийн онгон шүтээнтэй уул ухаж хөндөх, байгаль орчин бохирдуулдаг, нөхөн сэргээлт хийдэггүй.  Татвараас нуугдан иргэдээр Монголбанкинд алтаа тушаалгадаг зэрэг асуудлаа зохицуулж, хуулийн дагуу болгох үүрэгтэй.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 55 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 58 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 11 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 11 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 12 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 15 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 39 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 46 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 47 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 48 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 50 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 51 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 52 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 53 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 54 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 55 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 58 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 59 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top