УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга албан тушаалаасаа татгалзаж, өргөдлөө өгөх хэрэгтэй. Бид түүнийг хурал даргалах эрхгүй гэж үзэж байна. Энэ саналыг дэмжиж УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан” гэлээ.
УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шаардсан шаардлагаа өнөөдөр үдээс хойш ҮАБЗ-д дээрх гишүүд хүргүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)