x

М.Энхболд: УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах боломжгүй боллоо

Өглөө 10.00 цагаас эхлэх ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Засгийн газрын гишүүд хуралдааныг хийлгэсэнгүй.

Сайд нар чуулганы танхимд орж ирсэн ч картаа хийхгүй байсан тул гишүүдийн ирц 49.3 хувьтай, чуулган хуралдах боломжгүй байгааг УИХ-ын дарга хэлээд хуарлдааныг маргааш өглөө 10 цагаас зарлалаа.

Сануулахад Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр өглөө Япон Улсад айлчлал хийхээр мордсон. Тэгэхээр түүнийг айлчлалаас ирэх хүртэл сайд нар хуралдаанд суухгүй нь тодорхой болов. Мөн чуулганы ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар УИХ-ын зарим гишүүд гадагшаа нисч эхэлсэн байна. Өнгөрөгч баасан гаригийн чуулган ч бас мөн ийм шалтгаанаар хойшилсон билээ. Засгийн газрын гишүүд “УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа сайн дураараа огцрох өргөдлөө өгтөл чуулганд суухгүй” гэж мэдэгдсэн.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 6 цаг 4 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 6 цаг 8 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 20 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 21 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 21 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 25 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 48 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 56 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 58 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 10 цаг 0 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 10 цаг 1 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 10 цаг 1 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 10 цаг 2 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 10 цаг 3 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 10 цаг 5 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 10 цаг 7 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 10 цаг 9 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top