x

Токиод Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Монгол улсын Ерөнхий сайдын Япон улс дахь албан ёсны айлчлал эхэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. 

Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. Мөн Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг  тэмдэглэв. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байгаа нь хүн амын тоотой харьцуулахад өндөр тоо гэдгийг ЖЕТРО-ын ерөнхийлөгч дурдаж байлаа.

Түүнчлэн ноён Х.Ишигэ Японы хувийн хэвшлүүд Монголд бизнес эрхлэхэд зарим хүндрэлүүд гардаг гэдгийг онцлоод, үүнд анхаарч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудалд Монгол Улсын засгийн газар онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлээд, гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр хэллээ. 2019 оны 1-р сарын 1-ээс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг нээж ажиллуулахад бэлэн болоод байгаа юм байна.

2016 оны 6 сард хүчин төгөлдөр болсон "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" чухал ач холбогдолтой тул хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той нягт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО /Japan External Trade Organization, JETRO/ нь 1958 оны 7 дугаар сард Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Уг байгууллага нь Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудын Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг зохиох хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

ЖЕТРО нь олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтэнг худалдааны түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд борлогдох бараа, бүтээгдэхүүний судалгаа хийлгэх, Японы зах зээлд нэвтэрч болохуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулах “ноу-хау”-г газар дээр нь зааж, маркетингийн зөвлөлгөө өгч ирсэн нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд чухал ач тустай юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 5 цаг 48 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 5 цаг 52 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 4 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 5 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 5 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 9 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 32 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 40 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 41 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 42 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 9 цаг 44 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 9 цаг 45 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 9 цаг 45 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 9 цаг 46 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 9 цаг 47 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 9 цаг 49 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 9 цаг 51 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 9 цаг 53 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top